Коронавирусыг ДАЛД үед нь илрүүлдэг 1000 ширхэг оношлууртай боллоо

2020-04-03

Барилга, үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Сөүл групп” компанийн хамт олон өнөөдөр Улсын Онцгой комисст 1000 ширхэг хамгийн сүүлийн үеийн оношлуурыг хандивлалаа. БНСУ-ын Seegene компанийн үйлдвэрлэн гаргасан “2019-nCoV Assay” үндсэн оношлуурыг коронавируст халдварыг оношлоход хамгийн найдвартай төхөөрөмж хэмээн АНУ, ОХУ зэрэг дэлхийн улс орнууд нэвтрүүлээд байна.

“Сөүл групп” компанийн захирал Д.Өнөрболор “Монголын төр засгийн зүгээс аюулт өвчний эсрэг үйл ажиллагааг бүх бололцооныхоо хирээр маш сайн явуулж байна. Миний бие гурван хүүхэдтэй ээж хүн, Монгол Улсын иргэний хувьд зүгээр хараад сууж чадсангүй. Дэлхийн улс орнууд хэрэглэж байгаа “2019-nCoV Assay” сайн чанарын энэхүү оношлуурыг авчрахад бидэнд тийм ч амар хялбар байгаагүй. Тусламжийн гараа сунгаж байгаа бүх байгууллага, хүмүүст баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.


Өнөөдөр уулзалтанд МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабраторийн эрхлэгч эрдэмтэн, доктор О.Одгэрэл оролцсон. Тэрээр дээрх оношлуурын талаар “Дэлхийн улс орнууд төрөл бүрийн оношлуурыг үйлдвэрлэн хэрэглэж байна. Бусад оношлуур хоёр генийг илрүүлдэг бол энэхүү оношлуурын хувьд гурван генийг илрүүлдэг. Click To TweetХамгийн гол нь тухайн хүн коронавируст халдварын тээгч болсноо мэдэхгүй, ямар нэг шинж тэмдэг илрээгүй далд үедээ байсан ч халдварыг илрүүлдэг оношлуур юм” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ