• АХБ:Монгол улс хорио цээрийн дэглэмээ урт хугацаанд үргэлжлүүлбэл ДНБ 2.73 хувиар буурна

    2020-04-03

    Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн 2020 оны эдийн засгийн шинжилгээ,төсөөллийг танилцууллаа.

    Дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд 2.2 хувьд хүрч буурах бол,2021 онд эргэн өсч 6.5 хувьд хүрэх төлөвтэй байна гэж төсөөлжээ. Мөн энэ онд түүхий эд бүтээгдэхүүний үнэ,аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай улс орнуудын хувьд нилээд хүнд сорилтууд бий болгохыг онцлов. Энэ хүнд сорилтыг даван туулахын тулд инновацийг нэмэгдүүлэх шаардлагатай аж.

    АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Азийн улс орнуудын хувьд олон улс инновацийн хувьд нилээн дор үзүүлэлттэй байгаа.

    Инновацилаг улс байхын тулд боловсролын системдээ улам,бэхжүүлэх шинэчлэл хийх шаардлагатай байна” гэв.

    Монгол улсын хувьд 2020 онд ДНБ хамгийн багадаа 1.96 хувиар буурах бол карантин цаашид үргэлжилбэл 2.73 хувиар буурна гэжээ.

    Эдийн засгийн хямралд аялал жуулчлал,үйлчилгээний салбар,жижиглэнгийн худалдаа эрхлэлтийн салбарууд хамгийн ихээр нөлөө үзүүлэх аж.

    Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Б.Болд “2017 оноос эхэлсэн эдийн засгийн өсөлт 2018 ондоо оргилдоо хүрч,улмаар 2019 оны гуравдугаар улиралд саарсан нь уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөө маш багассантай холбоотой. Үүнийг дагаад уул уурхайтай холбоотой бусад боловсруулах үйлдвэрт үзүүлэх нөлөө багассан.

    2020 онд ХАА-н салбар тогтвортой өсөлтийг хангах боловч бусад үйлчилгээ,боловсруулах үйлдвэрийн өсөлт саарч, уул уурхайн салбар 2.6 хувиар агшина.

    Улмаар 2020 онд төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, гадаад санхүүжилтын дутагдал Монголын эдийн засагч үүсч болзошгүй байна.

    2019 онд инфляци алгуур өсч 7.3-д хүрч байсан бол 2020 онд инфляци саарч, 0.7 нэгж хувиар буурах төсөөлөлтэй байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ