• Ж.Ган-эрдэнэ:ЭЕШ-ийн бүртгэл хойшлохгүй,энэ сарын 15-ны 18:00 цагт дуусдгаараа дуусна

    2020-04-03

    ЭЕШ-ийг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд нэгдсэн журмаар авахаар болсонтой мэдээлэл хийж байна.

    Энэ жил 12 дугаар ангиа төгсөх сурагчдын 42 хувь нь сумын төв, таван хувь нь багт оршин суудаг.

    Тиймээс дэд бүтэц муутай газрын төгсөгсдөд ЭЕШ-т бэлтгэх мэдээллийг хүргэхийн тулд CD,гарын авлагыг хүүхэд бүрийн тоогоор бэлдэж байна гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

    Мэдээллийн үеэр БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ “ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана. Энэ жилийн бүртгэлийн идэвхи өмнөх жилүүдийг бодвол харьцангуй сул байна. ЭЕШ хойшилсон юм чинь бүртгэл мөн адил хойшилно гэж сургачид эндүүрч магадгүй. Бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагч бүртээ тулж ажиллах зохион байгуулалтдаа эрт орох үүднээс хойшлуулахгүй. Дөрөвдүгэээр сарын 30-наас танхимын хичээл орох боломжгүй болвол сурагч бүрт хүрч ажиллах зохион байгуулалтаа эртхэн хийх шаардлагатай” гэсэн юм.

    Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсаар судлагдсан сэдвийн хүрээнд ЭЕШ-ийн жишиг даалгаврыг тавдугаар сарын эхний долоо хоногт тавигдана гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ