Хаврын чуулганаар гишүүн болгоныг Ipad-тай болгож цахимаар хуралдана

2020-04-03

УИХ-ын Тамгийн газраас хаврын чуулган цахимара хуралдах гэж буйтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийж гишүүд таван танхимд хуваагдан хуралдах ажээ. Ийнхүү цахимаар хуралдах болсонтой холбогдуулан хуралдааны танхим болон байнгын хороодын хуралдаанд хэвлэл мэдээллийн  ажилтнуудыг оруулахгүй, харин хуралдаан дууссаны дараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээллийг өгнө гэлээ.

Мэдээлэл,технологийн хэлтсийн дарга н.Дэлгэрзаяа “Цахим хуралдаанд хэлэлцүүлгийн болон санал хураалтын гэсэн хоёр төрлийн програм хангамжийг ашиглана.

Гишүүн болгонд УИХ-ын тамгын газраас iPad төхөөрөмж,дата сим хангаж,шаардлагатай бүх програм хангамжийг суурилуулсан байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ