Дэлхийн Банкнаас Монгол Улсад олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа

2020-04-03

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс Монгол Улсад коронавируст халдварын (#COVID19) эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахад нь зориулан $26.9 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа.

Төслийн уг санхүүжилт нь COVID-19 цар тахлын эсрэг нэн шаардлагатай арга хэмжээг дэмжихээс гадна МУ-ын эрүүл мэндийн салбар цаашид аливаа яаралтай нөхцөл байдал, хямралыг даван туулах чадварыг урт хугацаанд сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээнд зориулагдана:

  • Яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах
  • Эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах
  • Улаанбаатар хот болон бүх аймгуудад COVID-19-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх
  • Эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах
  • Халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн харилцаа холбоо, мэдээллийн кампанит ажил.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ