Д.Эрдэнэбат:Халуун цэгт ажиллаж байгаа албан хаагчдад цалинг нь гурав дахин нэмэгдүүлэн олгох нь зүйтэй

2020-04-03

АН-аас коронавирусээс урьдчилан сэргийлэх асуудлаар тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-дахь АН-ын зөвлөлөөс мэдээллээ.

Нийт санхүүжилтийн хувьд  Засгийн газраас хэрэгжүүлэх долоон арга хэмжээнд зарцуулах 5.1 их наяд төгрөгтэй адил дүнтэй гэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хамтарч ажиллана гэж ярчихаад АН-ын саналыг авахаас татгалзана гэдэг нь байж болшгүй зүйл. Өргөн барих гэж цаг тогтсон боловч УИХ-ын дарга тогтоолын төслийг хүлээн авахаас татгалзсан.Хэдийгээр бид сөрөг хүчин ч ,ард түмний хүсэл эрмэлзлийг төлөөлж, асуудлаа маш тодоор тавих нь бидний үүрэг” гэв.

Тогтоолын төсөлд нийт таван багц, 38 арга хэмжээг тусгажээ. Эдгээрээс онцлох арга хэмжээнүүдийг дурьдвал:

Төсөвт тодотгол хийх чиглэлээр

ААН-ээ дэмжих,ажлын байрыг хадгалах чиглэлээр

Иргэдээ дэмжих,айл өрх иргэдээ дэмжих,ажилгүйдэл ядуурлыг хамгаалах чиглэлээр

Мөн халуун цэг дээр ажиллаж буй хүмүүсийн амжиргааг дээшлүүлэхэд доривтой арга хэмжээ авах шаардлагатай:

  • Эмчилгээний болон хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй эмч,цагдаа,онцгой байдлынхан болон бусад албан хаагчдад энгийн үед олгодог цалинг гурав дахин нэмэгдүүлэн олгох
  • Эрсдэлийг таслан зогсоох хүрээнд тусгай дэглэмээр үүрэг гүйцэтгэж байгааажилчдад энгийн үед олгодог цалинг хоёр дахин нэмэгдүүлэх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ