Д.Нарангэрэл:Манайд халдвар илэрсэн хүмүүст ходоод гэдэс хямрах,суулгах шинж тэмдэг илэрч байна

2020-04-03

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хийж байна.

ЭМЯ-ны удирдлагууд COVID-19 халдвар авсан өвчтөнүүдтэйгээ хамт тусгаарлагдан,эмчилж буй ХӨСҮТ-ийн эмч нартай цахимаар холбогдож, мэдээлэл солилцжээ.

Ингэхэд “12 өвчтөнд эмнэлзүйн шинж тэмдэг бүрдэг илэрч байгаа боловч 6-7 дахь хоногуудад уушгиндаа хатгаатай болсон байна. Мөн Монгол орны хувьд халдвар авсан хүмүүсийн ходоод гэдэс хямрах,суулгах шинж тэмдэг илэрдэг онцлогтой байна” гэж ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тийм учраас нийт иргэдийг биеийн байдлаа тогтмол хянахыг зөвлөлөө.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ