АНУ-д дэлхийн 2-р дайны 104 настай ахмад дайчин коронавирусээр өвчлөөд эдгэрчээ

АНУ-ын Орегон мужийн оршин суугч, Дэлхийн 2-р дайны ахмад дайчин, 104 настай Билл Лапчис коронавирусээр өвчилсөн ч эдгэрсэн хамгийн өндөр настай хүн болжээ. Энэ тухай Fox News мэдээлэв.

Лапчис бол COVID-19-өөр оношлогдсон  ахмадын асрамжийн газрын 15 оршин суугчдын нэг ажээ. Тэдгээрийн хоёр нь нас барсан боловч хамгийн ахмад нь болох Лапчис өвчнийг даван туулж чаджээ.

Үүний үр дүнд тэрээр энэ долоо хоногийн эхээр болсон 104 насны төрсөн өдрөө эдгэрсэн гэж тэмдэглэгджээ. Тэрээр хэд хэдэн зочдыг урьсан бөгөөд маск өмссөн хүмүүс төрсөн өдрийн эзнээс дор хаяж хоёр метрийн зайд зогсжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ