Филиппиний нэгэн сурагч гэрээсээ эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгсэл хийж,хандивлаж байна

2020-04-03

Филиппин улсын ахлах сургуулийн сурагч гэрийнхээ хэвлэгч машиныг ашиглан эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хувцас хийж эхэлжээ.

16 настай Маркус Чу нь 3D хэвлэгч машин ашиглан 80 орчим хамгаалах хэрэгслийг хийн,хотынхоо эмнэлгүүдэд хандивлаад байна.

Аравдугаар ангийн сурагч тэрээр “Хүнд хэцүү одоо л би бага ч гэсэн туслах боломж олдож байна” гэжээ.

Интернетийн нээлттэй эх үүсвэрээс авсан загвараа дахин загварчилснаар илүү хурдан бөгөөд бага материал хэрэглэдэг болгосон байна.

Филиппин улсын хувьд одоогоор батлагдсан тохиолдол харьцангуй бага байгаа ч энэ нь коронававирусын шинжилгээг хурд багатайгаар хийж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тус улсад нийт батлагсадн 2,311 тохиолдол байгаа бол нас барсан 96 хүнээс 13 нь эмч,сувилагч нар байжээ.

Эх сурвалж:Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ