• Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд коронавирусын тархалтын эрч буурна гэж Хятадын тэргүүлэх эрдэмтэн тооцоолжээ

    2020-04-03
    “Бүх улс орнууд цар тахлын эсрэг хурдан, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тул энэ сарын сүүл гэхэд коронавирусыг хүн төрөлхтөн хяналтандаа авсан байх болно” гэж Хятадын Засгийн газрын зөвлөх эрдэмтэн Зонг Наншан телевизийн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
    Дөрөвдүгээр сарын сүүл гэхэд коронавирусын ахин нэг давалгаа дэлхий дахиныг нөмрөхийг үгүйсгэхгүй ч, вирусын идэвхижил өндөр температурт буурах нь тодорхой гэсэн байна.
    АНУ болон Европын улсуудад хийгдсэн судалгаанууд ч мөн адил таамаглалыг дэвшүүлж байна.
    Европын 11 улсад хөл хорио тогтоосноор энэ долоо хоногоос эхлэн халдварын тархалт тогтворжих хандлага ажиглагдаж эхэлсэн байна.
    Харин АНУ-гийн хувьд энэ сарын 20-ны өдөр орчим эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрнэ гэж мэдээлжээ.
    Зонг мөн коронавирусын халдвар аваад эдгэсэн хүмүүсийн уушигны үйл ажиллагаа 20-30 хувиар доголдож,хурдан алхах үед амьсгалж чадахгүй байгаа талаар мэдээлжээ.
    2002 онд дэгдсэн Sars-аар өвчилсөн хүмүүсийн хувьд мөн адил эрүүл мэндийн байдал нь халдвар авахаас өмнөх хэвийн байдалдаа орох хүртэл 6-12 сарын хугацаа шаардаж байсан байна.

    2004 онд хэвлэгдсэн ДЭМБ-ын мэдээллээр нийт 8,096 хүн Sars-аар өвчилж, 774 хүн нас барсны ихэнхи нь БНХАУ,Хонгконг улсуудад байжээ.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ