Путин бүх оросуудад цалинтай чөлөө олгосон хугацааг дөрөвдүгээр сарыг дуустал сунгалаа

2020-04-03

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ард түмэндээ олгосон цалинтай чөлөөгөө дөрөвдүгээр сарыг дуустал сунгасан тухайгаа мэдээллээ.

Тэрээр гуравдугаар сарын 30-наас эхлэн нэг долоо хоногийн хугацаанд бүх оросуудад цалинтай чөлөө олгож байсан юм.

Харин хорио цээрийн үед аюулгүй байдлаа бүрэн хангасан аж ахуй нэгжүүд өөрсдийн сайн дураар ажиллаж болно гэжээ.

Энэ хугацаанд эмнэлэг,эмийн сан,эм,эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр,дэлгүүр болон бусад шаардлагатай төрийн байгууллага бүх төвшиндөө хэвийн ажиллана.

Сүүлийн 24 цагийн байдлаар халдварын 771 тохиолдол нэмэгдэж,нийт халдвар авагсад 3,548-д хүрчээ.

Эх сурвалж:Xinhuanews

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ