Сингапур дахь Монголын ЭСЯ байрладаг барилгад коронавирус илэрчээ

2020-04-02

Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах анхааруулгыг гаргажээ.

Иргэдийн анхааралд,

Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад шинэ төрлийн коронавирусын халдварт тохиолдол бүртгэгдэж, уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул 2020 оны дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхгүй байхыг анхаарна уу.

Энэ хугацаанд бид консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг иргэддээ бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхэн итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ mongolianembassy.sg@gmail.com хаягт илгээнэ үү.

Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ