• Сөүлийн онгоцоор шинжилгээ нь сөрөг гарсан 255 том хүн, 6 нярай хүүхэд эх орондоо ирнэ

    2020-04-02

    Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 том хүн, 5 нярай хүүхэд тээвэрлэн хүргэсэн бол Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусийн халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 255 том хүн, 6 нярай хүүхэд тээвэрлэн ирнэ.

    Тус нислэг дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 20:15-д буухаар төлөвлөж байна.

    Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333 999 дугаараас лавлана уу.

    Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ