• Хятадад коронавирусын улмаас анх удаа муур,нохойн махыг идэхийг хориглолоо

    2020-04-02

    Хятадын Шензень хотод дэлхий нийтийг цочроосон коронавирусын дэгдэлтийн улмаас нохой,муурны мах идэхийг албан ёсоор хориглох шийдвэрийг гаргажээ.

    Эрдэмтдийн зүгээс коронавирус нь амьтнаас хүнд халдварласан гэж үзээд буй. Анхны халдвар авсан хүмүүсийн хувьд сарьсан багваахай,суусар,могой зэрэг амьтдыг амьдаар нь зарж борлуулдаг Уханий хүнсний захаас халдвар авсан гэдэг нь тогтоогдсон юм.

    Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 935 мянган хүнд халдварлаж, нийт 47 мянган хүний амийг авч оджээ.

    Тэгвэл ийнхүү анх удаа нохой,муур идэхийг албан ёсоор хориглож,тавдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих эхлэх ажээ.

    Албаны мэдээллийн үеэр “Нохой болон муур нь бусад бүх төрлийн амьтдаас илүүтэйгээр хүн төрөлхтөнтэй хамгийн ойр байдаг. Бусад өндөр хөгжсөн Хонгконг,Тайван улсуудад эдгээр амьтдыг хоол хүнсэндээ хэрэглэхийг хориглох нь энгийн зүйл” гэжээ.

    Улс даяар зэрлэг ан амьтдыг борлуулах, нохой,муурыг хүнсэндээ хэрэглэхийн эсрэг хөдөлгөөн өрнөж байгаа боловч тэдгээрээс хамгийн эхэнд Шензень муж албажуулжээ.

    Зөвхөн Хятад гэлтгүй Азийн хэд хэдэн улсад нохойны махыг өргөнөөр хэрэглэдэг байна.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ