Австралид ирэх зургаан сарын турш хүүхэд харах үйлчилгээг үнэгүй болголоо

2020-04-02

Австрали улс бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор ирэх зургаан сарын турш хүүхэд харах үйлчилгээ явуулдаг бүх төвүүдийг үнэгүй болгохоо мэдэгдлээ.

Ингэснээр нэг талдаа иргэд гэрээсээ гарч ажиллах хийх боломж бүрдэж байгаа бол нөгөө талаар эрүүл мэнд, онцгой байдал зэрэг нэн шаардлагатай ажиллах хүчин хүүхэддээ санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжтой болно гэлээ.

Мэдэгдлийн үеэр Ерөнхий сайд Скотт Моррисон “Австраличууд бид хүнд хэцүү цаг үеийг хэрхэн хамтдаа давж туулдаг болохоо дэлхий дахинд харуулах болно. Тиймээс ард иргэд эерэг байж, бие биетэйгээ холбоотой байж,хүчтэй байх хэрэгтэй. Бид үүнийг хамтдаа даван гарна” гэжээ.

Гуравдугаар сарын 19-ний өдөр тус улсын Засгийн газар онцгой байдал зарлаж, улс даяар хөл хорио тогтоосон нь үр дүнгээ өгч, халдварын тоо буурах хандлага ажиглагдаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 5200 шинэ тохиолдол, 25 нас баралт бүртгэгдэж байгаа нь хоёр долоо хоногийн өмнөөс 25-30 хувиар буурсан байгаа юм. Click To Tweet

Хөл хорионы дүнд иргэд гэрээсээ ажиллах болсноор, хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг бизнесүүд хаалгаа барих дээрээ хүрээд байсан юм. Тэгвэл ийнхүү Засгийн газраас нь нийт 13 мянга орчим хүүхэд асрах төвүүдэд ирэх гурван сарын хугацаанд 1.6 тэрбум австрали ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Австралид зоогийн газар,кафе,баар,кино театр зэргийг хааж хүнсээ цуглуулах,дасгал хөдөлгөөн хийхээс гадна гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж:Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ