Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээж, соён гэгээрүүлэх ёстой. Их дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүгдээрээ Эзэн хааныхаа музейд ирж, түүхийн хичээлийг сургадаг байгаасай гэж бодож байна. Дотор нь музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулж байгаа. Эзэн хаантай холбоотой бүх ном, түүхийг үүнд байршуулна. Иргэд үзэж, харж, сурч боловсрох боломжтой. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авчрах, эсвэл хуулбарыг авч ирэх үүрэг өгсөн” гэлээ.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр “Олон улсын эрдэмтэн судлаачид цуглан хурал зөвлөгөөн хийх боломжтой. Зөвхөн бодит үзмэрийг шилэн хоргоос үзээд гарах биш виртуаль байдлаар тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдийг бэлдэж байна. Мөн НҮБ-ын зургаан хэлээр орчуулгыг чихэвчээрээ сонсоно. 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ.
Энэхүү музейдээ дэлхийгээр тарсан түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогдсон” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй