
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг нийт 3.2 тэрбум төгрөгөөр засч,тохижуулахад иргэдийн зүгээс ихээр шүүмжлэл,санал ирээд буй.
Энэ талаар Хотын Захирагч С.Амарсайхан тайлбар хийлээ.
“Энэ ажлыг Нийслэлийн тохижилт үйлчилгээний газрын 100 гаруй албан хаагчид гүйцэтгэгэнэ. 2019 оны төсвийг батлахдаа төсөвт тусгаж, НИТХ-аар хэлэлцүүлж,зураг төслийг нь батлуулсан болохоос одоо гэнэт ийм юм ярина гээд байгаа зүйл биш.
Ажил хийхдээ иргэдийнхээ саналыг сонсохгүй гэсэн явдал байхгүй. Харин дундуур нь шаардлагагүй улс төржүүлдэг,талцуулдаг, хотод төсөл хөтөлбөр хийх гэхлээр дандаа эсэргүүцдэг бүлэг хүмүүс одоо болих хэрэгтэй.
Үүний ард хэн гэдэг улс төрч,ААН байж, ард иргэдийг талцуулж,сошиалаар турхирч байгааг бид бүгд мэдэж байгаа Click To Tweet. Өөрсдөө нэг төгрөгний татвар төлж үзээгүй хүмүүс төрийн ажлыг дандаа харлуулж, хувийн ашиг сонирхол хайдаг.
Тэр хүмүүсийн зорилго нь энийг хийлгэхгүй байх,хотын шийдвэрийг өөрчлүүлж,эсвэл шүүхийн шийдвэр нэрээр буцаагаад хувьдаа аваад барилга байшин барих зорилготой.
2019 оны гуравдугаар сард цуцалсан газрыг тэр компани нь авна гээд шүүхээр заргалдаад явж байгаа.
Тайлбар:Сүхбаатарын талбайн урд хэсэгт 2006 оны А/215 тоот захирамжаар “UB констракн” компанипд 2,5 га газрыг эзэмшүүлсэн байсныг 2019 онд газар эзэмших эрхийн хүчингүй болгож нийтийн эдэлбэр газарт шилжүүлжээ
Төв шуудан болон Хөрөнгийн бирж дундын замыг, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн,Драмын ард талын, Гутлын 22-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэнг хувьчлаад авсан байсныг бүгдийг нь цуцалж,нийтийн эзэмшил болгосон
Энэ ажил зогсохгүй, энэ ажлыг хийнэ. Хийснийх нь дараа иргэд үнэлэлт,дүгнэлтээ өгөх хэрэгтэй. Үүн дээр ямар нэгэн шалтаг,шалтгаан байх ёсгүй.
Үүнээс гадна дүүрэг болгонд тохижилт ногоон байгууламжийг хийнэ. РЦК-ийн арын талбайд хийгдэх цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт удахгүй эхлэнэ” гэв.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Худлаа хадны мангаа ярьж түмний дургүй байгаа юмыг заавал хийнэ гэж улайрч байгаагаа л больчих. Усан пантон Монголд хэдэн сар ажиллах вэ? Их дэлгүүрийн өмнөх бол жилийн 3-4 сард л ажиллаж байгаа харагддаг. Хэн ч тэр газрыг нь авах гээд байгаан, та нар л өгөх эрхтэй байх. Тэр нэг дүүжин тээвэр, Тэнгэрийн зам, одоо энэ төсөл болиосой билээ. Хадуурахаа боль, хөрсөн дээрээ бай. Сонгууль болохоос өмнө амжуулах гээд бүр чичрээд дайрчих юм.