• Даатгалын компани үүргээ биелүүлээгүйн улмаас ипотекийн зээлийн байрнаасаа хөөгдөхөд хүрчээ

    2020-04-02

    Иргэн н.Билгүүн болон түүний ээж 2016 онд ипотекийн зээлд хамрагджээ. Харин хоёр жилийн дараа даатгуулагч болох ээж нь ажлын байран дээрээ байхдаа ухаан алдаж, тархины цус харвалж болж амь насаа алдсан байна.

    • Голомт банкны зүгээс анх зээл олгохдоо ашиг сонирхол нэгтэй Мандал даатгалд хүчээр даатгасан байна. Гэтэл иргэн өөрөө даатгалын компаниа сонгох эрхтэй байдаг.
    • Даатгуулагч ослын улмаас нас барсан тохиолдолд хуулийн дагуу зээлийн үлдэгдлийг олгох ёстой байсанд олгоогүй
    • Голомт банкны хууль бус шаардлагын улмаас иргэн сар бүр төлөх ёсгүй 825,000 төгрөгийг төлж ирсэн.
    • Анхан шат болон давж шатны шүүхээс нөхөн олговрыг буцаан олгох ёстой гэж шийдвэрлэсэн ч даатгалын компанийн зүгээс Дээд шүүхэд оруулахыг хүлээж байна.

    Г.Хонгор  “Иргэний анхан шатны шүүх,Давж заалдах шатны шүүхээс хоёр удаагийн иргэнд даатгалын нөхөн төлбөрийг олгоход хүргэсэн байдаг. Гэтэл “Мандал даатгал” эдгээр шийдвэрийг дагахгүй заавал дээд шүүхээр хэлэлцүүлэхээр хүлээж байна.

    Дээд шүүх дээр хоёр мянга гаруй хэрэг овоорчихсон байгаа учраас тэр хүртэл энэ иргэн 4-5 жил хүлээж, тэр хооронд байрнаасаа хөөгдөж,хашаа байшинд амьдрахад хүрнэ” гэв.

    Ипотекийн зээлд хамрагдахад журмын дагуу зээл авагч нь өөрийн амь нас,эрүүл мэнд, орон сууцандаа эд хөрөнгийн даатгалд давхар хамруулах ёстой байдаг. Даатгалд хамрагдсан, гэнэтийн ослоор нас барсан үед ипотекийн үлдэгдэл төлбөрийг иргэнд олгох ёстой. Гэтэл “Мандал даатгал” шүүхээс гарсан шийдвэрийг үл тоож, цаг хожиж байгаа аж.

    Нэг ипотекийн зээлийн цаана 4-5 хүн байдаг гэж бодвол энэ бол 400 мянган хүний эрх ашигтай хамааралтай асуудал. Үүний цаана олон иргэд хохирхоор байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Даатгал бол зүгээр лтом луйвар Иргэн насан туршдаа  янз бүрийн даатгал нэртэй луйварчдад луйвардуулаад ямарч нөхөн олговор үйлчилгээ авч чаддаггүй Аа бас танил тал царай зүс харнаа !!!$!!!   нэг л гоё инээсэн луйварчид €£¥₩#$$$Боловсон царайлна &&&&гадны найдвартай  даатгалд давхар таатгуулсан гэж ирээд л ярина ш тэээ
      Төр зөвхөн татвараар дамжуулж  бусад үйлчилгээг иргэддээ хүргэдэг байх хэрэгтэй 

    Холбоотой мэдээ