Ц.Элбэгдорж: Х.Баттулгын харь барьцаанаас монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хаягаараа эх орондоо ирэх болсноо мэдэгдэв.
Ц.Элбэгдорж “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. Улаанбаатараас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу” гэжээ.

Тэрбээр “Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ. Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж, “Чамайг тэнд хорино” гэж хүртэл бичүүлж, сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.

Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм.

Түүний харь барьцаанаас монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Х.Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй.

Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно. Эх орон, эрх чөлөө бүтэн байгаа цагт, сонгууль, талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан. Гэхдээ хоргоож, боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.

Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх, эрх чөлөөт байдал, миний эрхэм дээд дуудлага зорилт байсаар байх болно” гэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хорсол дүүрэн хорон санаат ирж бгамбишүү өвчин тахал гэж мачийж зовож эрвийхээрээ хичээж бхад бас нэг хэрүүлийн бузар ирэхнээдээ ард түмэн нүд чихээ аль хэдийн онгойлгож ял шагналыг засгийн хууль аандаа ялгаад өгнө.Ясны муу хүн муу гарвал өөхчлөгдөдгшй л юмбайна.Энэ хүнд монгол төр ард түмэн бүх эрх мэдэл ямба тушаал харамгүй бүр бялууртал өгсөн дөө. Цаг хугацаа аалндаа харуулнаа .Энхбаяраас ажлыгнь аваад яаж хэлмэгдүүлж аовлах шахлаа тэрийг ард түмэн мартаагүй . 

  • Коронагаас дайжиж Монголд ирж байна. Баттулгатай өрсөлдөнө гэж хэлж байгаа нь ард нь маш том санаа явж байна. Онгоцноос буухад нь баривчилхаар ” Баттулга өөртэй нь өрсөлдөнө гэхээр намайг барьж байна” гэх гээл ,,,,

  • Яаж ийм хэрүүлийн бузар авгай шиг пиздааг төрийнхөө дээр залсан байнаа  гэнэн цайлган Монголчуудыг хуурсаар хуурсаар одооо бид ухаан суусан санаа суусан эбэ чи хөхөө шиг донгодоод буруугаа Баттулга руу чихээд нэмэргүй Монголын цаазын дээр чиний эрх ашиг байна гэж андуурхаа болио алиа салбадай

  • Элбэгдорж  бөөн  Хорон  санаа,  Атаа  хорсол  өвөрлөж,  Ард  иргэд ээ  Хагаралдуулахаар  иржээ,  Элбэгдорж  оо  чиний  энэ  санаа  чинь  бүтэхгүй  ээ,  Ингэх  тусам  Иргэд  олон  түмний  Жигшил  зэвүүцлыг  улам  л  хөдөлгөнө  шүү,

Холбоотой мэдээ