
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдан тандалт, шинжилгээ хийгдэж байна.
Улаанбаатар-Токиогийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-өөс өнөөдөр гаргаж байна. Дараагийн нислэгээр ирэх иргэдээс ХӨСҮТ 74 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангалаа” гэв.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй