• Дональд Трамп иргэддээ маскны оронд ороолт ашиглахыг зөвлөжээ

    2020-04-02

    АНУ-ын эрх баригчид ард иргэддээ олон нийтийн газраар явахдаа маск зүүхийг зөвлөх эсэх дээр санал зөрчилдөж байгаа аж.

    Улсын Өвчний хяналт,урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр энгийн даавуун маск хүртэл өвчнөөс хамгаална гэжээ.

    Харин Ерөнхийлөгч Дональд Трамдын хувьд иргэдийг маскны оронд ороолт ашиглахыг зөвлөсөн байна.

    Одоогийн байдлаар улс даяар хэрэгжиж буй журамд зөвхөн өвчтэй,эсвэл тэдний асран хамгаалагч,эмнэлэгийн ажилтнууд маск зүүхээр тусгажээ.

    Сүүлийн мэдээллээр тус улсад нэг удаагийн мэс заслын болон N95 маскны хомсдол үүсээд буй бөгөөд эмнэлгийн ажилтнуудыг маскаа хэд дахин хэрэглэх,маск байхгүй үед ямар нэгэн материалаар ам хамраа халхалхыг зөвлөжээ.

    АНУ-д халдвар авагсдын тоо 190,000-д хүрч,нийт 4,000 хүн нас баржээ.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Маск байхгүй ороолт зүүдэг яасан ядуу өрөвдмөөр юм бэ надаа маск хэд илүү байна л даа хандив өгдөг юм билүү хэхэхэ

    Холбоотой мэдээ