Дэлхий даяар халдвар авагсдын тоо 900 мянгаас давж нэг сая руу ойртож байна

2020-04-02

Дэлхий даяар коронавирусээр халдварлагсдын тоо 900,000 давж,нэг саяд ойртоход тун дөхлөө.Сүүлийн 24 цагийн байдлаар Их Британи,Испани улсуудад нас баралтын төвшин хамгийн өндөр байв.

  • Их Британид нэг өдрийн дотор 563 хүн нас барснаар тус улсад эмнэлэгт нас барсан хүий тоо 2,352-т хүрчээ.
  • Испанид өмнөх өдрүүдийн адил нас баралтын төвшин нэмэгдэж, дахин 864 хүн нас барснаар нийт 102,136 хүн нас бараад байна.
  • АНУ-ын хувьд халдвар авсан хүний тоо хэдийн 200,000 давсан бол тахлын улмаас нийт 4,000 хүн нас барсан гэж албаны мэдээлэлд дурьджээ.
  • Иранд өчигдөр 138 хүн нас барж, одоогийн байдлаар коронавирусын улмаас 3,000 орчим хүн нас баржээ.

Жон Хопкинсийн их сургуулиас шинэчлэгдэн гарсан тооцоогоор коронавирусын улмаас 44,000 хүн нас бараад байгаа бол нийт халдвар авагсдын тоо хэдийн 900,000 давжээ.

Мөн өвчлөл эрчимтэй тархаж эхэлсэн нэгдүгээр сараас хойг 190,000 хүн эмчлэгдэн,эдгэрчээ.

Эх сурвалж:Aljazeera

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ