• Ч.Хүрэлбаатар:Төсөв,хөрөнгө оруулалтаа хасвал 150 мянган иргэн ажилгүйдлийн эгнээнд орно

    2020-04-01

    Эдийн засгийг дэмжих долоон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсны дүнд төсөвт тодотгол хийх эсэх,шаардлагатай санхүүжилтыг хэрхэн бий болгох талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийв.

    “Шаардалагатай 5.1 их наяд төгрөгийн 3.7 их наядыг нь гаднын санхүүжилтаар,үлдсэнийг нь төсөвтөө тодорхой зохицуулалтыг хийж шийдвэрлэнэ. 30-40 жилийн хугацаатай, 1-3 хувийн хүүтэй зээлүүдийг авахаар ярьж байна” гэж Сангийн сайд хэллээ.

    Эдийн засгийн өсөлт 1 хувьтай байхаар тооцоолж байна

    Уналт нилээд гүнзгий унаад, өсөлт нь огцом өндөр байна гэсэн тооцооллоор коронавирусын үеийн эдийн засгийг дэмжих төлөвлөгөөгөө боловсруулсан.

    Одоогоор улсын төсвийн орлого төлөвлөж байснаас 97.8 тэрбум төгрөгийн хоцрогдолтой явж байна. Үүнийгээ экспортоор нөхнө гэсэн найдлагатай байна. С

    Хөрөнгө оруулалтын ажлуудыг зогсоовол 150,000 мянган хүн ажилгүй болно

    “Дэлхийн бүх улс орнууд дээр зардлаа танаж байгаа нэг ч улс орон байхгүй. Эдийн засаг нь хүссэн хүсээгүй агшаад эхэлбэл,дээрээс нь хасвал нилээн гүнзгий хямрал руу түлхдэг.

    2020 оны төсөвт тусгагдсан 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт дээр 15,000 ААН-үүд орж ирж,ажиллана.  Зөвхөн энэ ААН-үүд дээр жишээ авбал 150,000 мянган ажлын байр үгүй болох учраас хөрөнгө оруулалтын ажлууд явдгаараа явна,төсөвт тодотгол хийхгүй”

    Долоо хэмжиж, нэг огтол гэсэн зарчмаар хандаж төсвөө тодотгох эсэхээ шийднэ

    “Энэ жил эхэлснээс хойш гуравхан сар өнгөрөхөд төсвөө тодотгоно гэвэл туйлын хариуцлагагүй үйлдэл. Нөхцөл байдал гүйцэт харагдаад,дор хаяж зургаан сарын нөхцөл байдлыг харж байж асуудлаа ярих хэрэгтэй.

    Дэлхий дахинаар хямрал үүсчихсэн энэ үед энд нэг хүн үг хэлэхэд нь дагаж намираад,тэнд нэг хүн чанга дуугарах болгонд ард иргэдэд хүчтэй нөлөөлөх шийдвэр гаргаад байж болохгүй. Ийм байдлаар Монгол улсын эдийн засгийг самарч байсан.

    Долоо хэмжиж, нэг огтол гэсэн зарчмаар хандаж төсвөө тодотгох эсэхээ шийднэ”

    Банкны салбарт реформ хийх цаг болсон

    “Арилжааны банкууд бидэнд зээлийн ангиллыг өөрчилж өгвөл, ААН,иргэдийн хэрэглээний зээл дээр тодорхой хойшлуулах боломжтой гэсэн саналыг өөрсдөө тавьсан. Банкны салбарт реформ хийж,өрсөлдөөн бий болж байж хүү буурах ёстой”

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ