• Хорио цээрийн дэглэмийн үед мөрийтэй тоглоомын газар байгуулан тоглож байсныг таслан зогсоожээ

    2020-04-01

    Чингэлтэй дүүргийн Прокурорын газар тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран гуравдугаар сарын 27-ны өдөр шалгалт хийжээ.

    Шалгалтын үеэр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах орон сууцны нэгдүгээр давхарт мөрийтэй тоглоомын газар байгуулан тоглож байсан долоон иргэнийг илрүүлсэн байна.

    Тус байр нь 5-6 өрөөтэй бөгөөд өрөө тус бүрийг мөрийтэй тоглоом тоглоход зориулан тохижуулсан байжээ.

    Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор Т.Оргил-Очир “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт явууллаа.

    Шалгалтын явцад Чингэлтэй дүүргийн 1-р хорооны Найман айлын байр гэх орон сууцны нэг тоотод Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.17-д зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх мэдээллийг авч, прокурорын хяналтад цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэв.

    Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар

     

    gereg.mn

    Холбоотой мэдээ