“НДШ,ХХОАТ-ын чөлөөлөлтөнд төрийн албан хаагчид хамаарахгүй”

2020-04-01

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эдийн засгийг дэмжихээр авч хэрэгжүүлж буй долоон төрлийн арга хэмжээнд зарим нэмэлт тайлбарлыг өглөө:

1.Хичээл сургууль орохгүй байгаатай боловсролын салбарт зардлыг хүүхдийн мөнгөний 20,000 төгрөг дээр нэмж 10,000 төгрөг нэмж олгоно.

2.Орлогын албан татвараас чөлөөлнө гэдэг шийдвэрт:

  • Улсын төсвөөс цалин авдаг албан хаагчид
  • Төрийн өмчит ААН,орон нутгийн өмчит ААН
  • Төрийн оролцоотой буюу тендерээр ажил хийж байгаа ААН-үүд тус тус хамаарахгүй/Улсын төсвөөс санхүүжилт авч,тендер авч ажиллаж бу ААН-үүдэд ажиллаж буй ажиллагсад аж ахуй нэгжийн орлогын албар татвар,хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөхгүй/

3.НДШ-ийг нь 0 болгож байгаа боловч эрүүл мэндийн даатгал төлөгдөдгөөрөө төлнө.

4.Төрийн албан хаагчид төрөөс цалингаа авч байгаа,цалингийн хэмжээнд нь өөрчлөлт ороогүй учраас НДШ-ээ төлдгөөрөө төлнө. Төрийн оролцоотой ААН-үүдийн ажилчид мөн орохгүй.

Эдийн засгийг дэмжихээр авч хэрэгжүүлж буй долоон төрлийн арга хэмжээнд нийт 5.1 их наяд төгрөг зарцуулахаас 3.7 их наяд төгрөгийг нь гаднын санхүүжилтээр,үлдсэнийг нь төсөвт дотроо зохицуулалтыг хийх замаар гаргаж байгаа гэлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Эмнэлэг,онцгой, цагдаа 3-аа цалинг нь нэмдэггүй юм гэхэд татвараас нь чөлөөлчиж болохгүй байгаамуу? Яг ийм үед бол бусад салбар барьцахгүй дээ

Холбоотой мэдээ