Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр энэ сарын 3-нд БНСУ-аас тусгай үүртйн нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтад багтсан гэнэ.
Хэдэн жилийн өмнө мань эр Ерөнхийлөгч байхдаа “Зарим авлигач салхилах гэж Монголд ирдэг юм байна. Төрийн ордон салхилдаг газар бишээ. Салхилмаар байгаа бол хамсаатнуудаа авчир аа. Оргон зайлсан дүүгээ, туслахынхаа ахыг авчираа…” хэмээн Н.Энхбаярт үг дайж байсан.
Тэгвэл мань эр өөрөө ийнхүү салхилахаар ирэх бололтой. Өнгөрсөн оны зун гадагш хуралд оролцоно гэж яваад ирээгүй. Харин энэ удаа коронавирусаас болоод Ц.Элбэгдоржид оролцчихмоор хурал, зөвлөлгөөн байхгүй болж, уйдаж цөхөж байгаагаа гайхаж байсан.