Ж.Амгалан:Гэртээ тусгаарлагдаж байсан 14 иргэн архидаж,гэр орондоо агсам тавьж,эрүүлжүүлэгдэх хэмжээндээ хүрсэн

2020-04-01

Цагдаагийн байгууллагаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ийн хурандаа Ж.Амгалан “Гадаад орноос ирж,тусгаарлагдаад гарсныхаа дараа гэртээ тусгаарлагдахаа чанд сахихгүй бол болохгүй. Гэртээ тусгаарлагдах ёстой байсан иргэдээс 14 нь архидан согтуурч,гэр орондоо агсам согтуу тавьж, эрүүлжүүлэх хэмжээндээ хүрсэн байна. Энэ нь өөрөө аюул юм. 14 хоногийн дараа ямар ч хүнээс тэр вирус илрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Монголчууд илүү хариуцлагатай, өндөр хариуцлагатай байхгүй бол болохгүй байна.

Зөрчлийн 5.2, 3.14-өөр хариуцлага тооцохоос өөр арга алга. Уг нь манай иргэд дэг журмаа сахиад,торгуулах мөнгөө ахуй орчиндоо зарцуулбал хэрэгтэй юмсан.

Улаанбаатарт 624 газарт өөрийгөө тусгаарласан газруудад хяналт тавигдаж байгаа. Цаашдаа тусгаарлалт гэдэг тэмдгийг айлуудын хаалган дээр наана. Хүний эрх боловч нийтийн эрх ашгийн үүднээс ингэж наана” гэв.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ