• Б.Ууганбаяр:Билетээ захиалаад л ирсэн бол хэний хүүхэд байх нь бидэнд огт хамаагүй

    2020-04-01

    Монгол улс нийт 938 иргэнээ тусгай нислэгээр авчирсан. Тусгай нислэгээр эхний ээлжид өндөр настан,жирэмсэн,бага насны хүүхэдтэй зэрэг эрсдэлт бүлгийг авчирна гэж УОК-аас заасан боловч ямар хүмүүс ирж байгаа нь тодорхойгүй, ил тод бус байна гэсэн санал ихээр ирж байна.

    Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо энэ сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн.

    Энэ талаар сэтгүүлч ОБЕГ-ын дэд дарга,хурандаа Б.Ууганбаяр тодруулахад “Монгол улсын ямар ч иргэн билетээ захиалаад ирэх эрхтэй.Хэний хүүхэд байх нь бидэнд огт хамаагүй” гэсэн хариултыг өгөв.

    Дөрөвдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд хийх Сөүл,Токиогийн тусгай нислэгээр ирэх хүмүүсийн урьдчилсан мэдээлэл гарчээ:

    1. Сөүл хотоос өндөр настан 40 гаруй хүн, эрүүл мэндийн шалтгаантай,асран хамгаалагчтай 110 хүн, хөгжлийн бэрхшээлтэй 5, жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй 53 гэр бүл
    2. Токиогоос өндөр настан 30,хөгжлийн бэрхшээлтэй 10, бага насны 36 хүүхэд, дамжин ирж байгаа 50 гаруй, жирэмсэн 4 хүн тус тус ирж байгаа гэлээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ