• Хийн хоолой баригдах нь гэж хөөрч баярлаад байх шалтгаан өнөөдөртөө алга

    Оросууд Монголын нутгаар хийн хоолойг дайруулж БНХАУ-д хүргэх тухай байсгээд л шуугих. Тэр болгонд зарим нөхдүүд хөөрөн баясаж, өнөө маргаашгүй л тэрхүү хоолой Монголын нутагт баригдаад хэдэн арван сая шоо метр байгалийн хий урд хөрш рүү урсах мэт хөөрцөглөх . Мөн монголчуудын цөөнгүй нь энэхүү төсөл хэзээ ч бүтэхгүй тухай бичиж ярьсаар л байна.

    Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 3 дугаар сарын 27-ны өдөр “Газпром” компаний захирал Алексей Миллертэй уулзсан. Уг уулзалтаар Миллер Ерөнхиийлөгч В.Путины өнгөрсөн 2019 оны есдүгээр сард Монголд хийсэн айлчлалаасаа буцаж очингуутаа түүнтэй уулзаж, Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн төслийг судалж үзэх үүрэг өгсөнтэй холбоотойгоор хийсэн ажлынхаа тайланг тавьсан явдал байлаа.

    Уулзалтаар хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр дайруулан тавих төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-г хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Энэ нь гэхдээ эцсийн шийд биш.

    А.Миллер “Монголоор дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх “Сила Сибири-2” төслийн тухайд жилдээ 50 тэрбум куб.метр хий нийлүүлэх боломжтой. Бид энэ ажлаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Иймээс хөрөнгө оруулалтын өмнөх үеийн судалгаа, тооцоог хийх үүрэг өгөхийг хүсч байна” гэсэнд В.Путин “тохирлоо” гэсэн.

    Тэгвэл энэхүү төсөл яригдаад бүхэл бүтэн 20 гаруй жил болж байгаа билээ. Энэхүү төсөлтэй холбоотойгоор сүүлийн нэг жилд санамж бичиг байгуулсан, В.Путин судлах, одоо ТЭЗҮ боловсруулахыг зөвшөөрсөн ч яг барьж байгуултлаа өдий. Тэгээд ч хийг хүлээж авах БНХАУ-ын тал уг асуудалд хэрхэн хандаж байгаа нь эдүгээ ч тодорхой бус байна.

    В.Путин, А.Миллертэй уулзаж ТЭЗҮ хийхээр болоод буй энэ үед манай ҮАБЗ хуралдаж, уг хамтын ажилд Монголын талаас удирдлага, зохион байгуулалтаар хангах Ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгууллаа.

    Уг нь Монгол улсаар дайруулан хийн хоолой байгуулах нь газрын хувьд дөт /1000 орчим км-ээр/, бартаа бэрхшээл багатай учир зардал хэмнэх боломжтой гэдэг.

    Мөн Оросын Ямал ордоос хангах хийн нийлүүлэлтээр ОХУ-ын Сибирийн бүс нутгийн том хотуудыг хийгээр хангах боломжтой.

    Гэвч БНХАУ-ын тал асуудалд хэрхэн хандах нь өнөөг хүртэл тодорхойгүй...

    Хийн хоолой барих нь гэж баярлахаасаа өмнө үүний цаана ямархан том наймаа явагдахыг ч бодох л хэрэгтэй байх.

    Монгол улс Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа 10 жилийн өмнө тавьчихсан бол өдийд коронавирусыг дагасан дэлхийн эдийн засгийн хямралаас айхгүй байж болохсон . Тэгээд ч манайхыг төмөр замаа тавьж амжаагүй байхад ОХУ хятадын зах зээл дээрх нүүрсний гол тоглогч болчихсоныг бодоод үзвэл бидэнд цонхны цаанаас чихэр харуулчихаад явааг нь төсөөлж ядах юм байхгүй .

    Тэгэхээр хийн хоолойн асуудлаар хэт эрт баярлаж бахдаад, хөөрч гүйгээд байх шаардлага өнөөхөндөө алга.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ур нь энэ асуудал нийгмийн хар масс шүүж  ашигтай ,ашиггүй гэсэн яриагаар нийгэмд хоосон хийрхэл тараах хэрэггүй. Ингэх нь одоогий засагт хэрэгтэй байж мэдэх ч ард түмэн,цаашлаад улсын эдийн засагт ямарч ашиггүй.Юм бол толгойдоо орсон болгонийг өнөөдөр хийчих юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц хоосон хийрэхлээр сүүлийн 2 жил явлаа.Алийн болгон залуусын хөөргөн дэврүүн мөрөөдөл дээр энэ засаг тоглолт хийх юм бэ?Ингэснээрээ залуусынхаа мөрөөдөл дэврүүн сэтгэлийг унтаахгүй гээгүй. Аливаа юм бодит үнэнд хэр ойрхон тооцоо судалгаанд тулгуурал байхаас шалтгаалж амьдрал дээр хэрэгждэг хорвоогий жамаар бодоод хэлсэн үг.Ард түмэндээ таалагдах гэж хойтон /2021 ОНД/гэж төсөв төлөвлөгөө ярьж байгаа засаг бол тун бүтэлгүйн шинж,2021 онд МАН засаглаа ч уу,үгүйчүү хэн мэдлээ. Тийм биз дээ. Ёстай алаагүй баавгайн арьсыг хуваах үлгэр бидээ 

    • МОНГОЛЧУУДЫН ЦӨӨН ХЭСЭГ УЛСЫХАА ХИЙЖ БУЙ АЖЛЫГ АЛЬ БОЛОХ БҮТЭХГҮЙ БОЛОХГҮЙ ТАЛААС НЬ АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААХ ГЭЖ ОРОЛДОХ ЮМ ЭНЭ САМБАА ГЭГЧ ЭТГЭЭД ТЭДНИЙ НЭГ БОЛОЛТОЙ АН- н хийж буй ажил яг ийм замаар явах юм даа

    • Minii medehiin 90eed onii suuleer l ingej ayrijiisan boloh baisan bol 20 jil ongorloo.Putintei uulzlaa l gene tooloo l gene.Ard tumnee hayachihaad tuuz haichlaad yavaa iim hogiin humuustei l lav hiihgyi baihaa 

    • #УХААР ОДОО

      #АРДЧИЛАЛ ГЭСЭН ХОРТ ТАРХИ УГААЛТАНД ИТГЭСЭН МОНГОЛЧУУД 30 ЖИЛИЙН ДАРАА 30 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ ҮЛДЭЖ БАЙХ ШИГ БАЙНА

    • ЮМ БАГААСАА ЭХЭЛЖ ТОМРОН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ, ӨӨДРӨГ БШИ ГАРУУД БОЛ ИНГЭЭД ҮГҮЙСГЭЖ КАЙФ АВНА Ш ДЭЭ,,,,ЗАЙЛУУЛ ДАА

    • АНХААР

      ЭХ ОРОНЧ НЭРТЭЙ ДҮР ЭСГЭСЭН ЗАЛЬЖИН ЭТГЭЭДҮҮД 2020 ОНЫ СОНГУУЛИАР ТӨРД ОРОХООР ОЛНООРОО ЗЭХЭЖ БАЙНА. ИЙМД ХУУРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ. МЭДЛЭГТЭЙ, СЭТГЭЛТЭЙ, БОЛОВСРОЛТОЙ, ШУДАРГА МОНГОЛЧУУДЫГ УИХ-Д СОНГОХ ЁСТОЙ.

      ХЭНИЙГ СОНГОХ ВЭ ГЭДГИЙГ ХАРУУЛСАН ЛИСТИЙГ НЭГДЭЛ ГАРГАХ БОЛНО

    • АНХААРЭХ ОРОНЧ НЭРТЭЙ ДҮР ЭСГЭСЭН ЗАЛЬЖИН ЭТГЭЭДҮҮД 2020 ОНЫ СОНГУУЛИАР ТӨРД ОРОХООР ОЛНООРОО ЗЭХЭЖ БАЙНА. 30 ЖИЛ ДАРЛУУЛЖ, ДЭЭРЭЛХҮҮЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРГЭСЭН МАН, АН -ЫН ЛУЙВАРЧДААС САЛАХ ЦАГ НЬ БОЛСОН. ИЙМД ХУУРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ. МЭДЛЭГТЭЙ, СЭТГЭЛТЭЙ, БОЛОВСРОЛТОЙ, ШУДАРГА МОНГОЛЧУУДЫГ УИХ-Д СОНГОХ ЁСТОЙ. ХЭНИЙГ СОНГОХОО МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САЙТАР ТУНГААЖ МЭРГЭН СОНГОЛТОО ХИЙЦГЭЭЕ!?!!!!!!

      • иргэн минь дээ юм л бол хужаа гэх юм. Та өөрийнхөө гарвал угсааг 7 үеэсээ дээш мэдэх үү?Та мэддэг байлаа гэхэд монголын нийт хүн амаас хэд нь 7 үеэ мэддэг бол? ийм байж хэн нь хэнийгээ хужаа гэх билээ дээ. ерөнхийлөгчийн сонгуулийх үеэр тараасан худал хийрэхлээсээ одоо сальяа. Яс ярьвал манай нөхөрч цэвэр гэхэд хэцүү бяслаг духалчихаад нэг л биш

    Холбоотой мэдээ