Л.Мөнхтүшиг:Токио руу хийх тусгай нислэг нэг өдрөөр урагшилж магадгүй

2020-04-01

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг”Сөүлээс ирэх 251 иргэн, Токиогоос ирэх 255 иргэний билет баталгаажсан байна. БНСУ-ын хувьд дэлхийн бүх улсаас ирж байгаа иргэд зайлшгүй 14 хоног тусгаарлах журамд шилжсэн. Байнга оршин суудаг эрхтэй, гурван сараас дээш хугацааны визтэй иргэд л ирнэ гэж ойлгож байгаагаа БНСУ-ын талаар илэрхийлсэн.

Монголын зүгээс тэдгээр иргэдийг гурван сар буцаж ирэхгүй гэсэн нотолгоог нь авч билетээ баталгаажуулж байгаа.

Буцаж ирэх нислэг нь тодорхойгүй иргэд БНСУ-д зорчиход хил дээр хүндрэл үүснэ.Зайлшгүй шалтгаанаа нотлох баримттай очихыг зөвлөж байна.

Япон улсын хувьд шинэ журам гаргахаар төлөвлөж байгаатай холбогдуулан Токио руу хийх нислэг нэг хоног наашилж магадгүй байна. Баталгаажсаны дараа албан ёсоор мэдэгдэнэ. Токио руу явах нислэг нэг өдрөөр урагшилж,маргааш явах болвол Сөүл рүү хийх нислэг нэг хоногоор хойшилно” гэв.

Тусгай үүргийн нислэгүүдийг гүйцэтгэж буй МИАТ компанийн хувьд суудлын тоогоор хоёр цаг тутамд маск,бээлийгээр хангаж,онгоцны бүх хаалга бариулыг 75 хувийн спиртээр ариутгаж байгаа аж.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ