Д.Нямхүү:Туркээс ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-01

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд уушгины хатгаагаар авсан хүмүүсийн сорьцоос тандалтын шугамаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Туркийн хоёр иргэнд коронавирус илэрлээ. Ойрын хавьтлын 10 хүнд тандалт шинжилгээ хийж байна.

Хоёр иргэний хувьд гуравдугаар сарын 28-нд БНСУ-ын иргэдээ авах гэж ирсэн онгоцоор ирсэн. Турк улсын Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Дипломат ёсын хувьд онцгой байдлын үед ар гэрийнхэн нь ирэх нь нээлттэй.

Иргэдийг ирэнгүүт нь гэр бүлтэй нь уулзуулалгүй тусгаарласан бөгөөд гурав хонуулаад шинжилгээ авахад шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээгээр коронавирус илэрсэн учраас үргэлжлүүлээд эмчийн хяналтанд оруулсан байна” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ