• Б.Янжмаа:Европын улсуудад хөл хорио тогтоосны дүнд 59,000 хүнийг амийг аварч чадсан байна

    2020-04-01

    Эрүүл мэндийн яамнаа COVID-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг өгч байна.

    ДЭМБ-ын мэдээллээр 754 мянган тохиолдол, 31 мянган нас баралт бүртгэгдсэн байна.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Монгол улсад нийт2,277 хүн ажиглалтад байна. Коронавирусын халдвар авсан 12 иргэнийг гардан эмчилж буй эмч нар маань биеийн байдал нь хүндэвтэр байсан хоёр хүний хүний бие дунд зэрэг лүү шилжсэн гэсэн сайн мэдээг ирүүлсэн байна.  Манай орны хувьд өвчтөнд эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг явж байна учраас цаашдаа нууц үедээ халдвар тархааж болзошгүй гэсэн байна.

    Амны хаалт зүүх талаар Хятад улсад хийгдсэн судалгаагаар амны хаалт зүүгээгүй хүмүүс шинж тэмдэггүй хүнээс халдвар авах нь хоёр дахин их байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

    Тийм  учраас ард иргэддээ амны хаалтаа үргэлжлүүлэн зүүхийг зөвлөж байна” гэв.

    ЭМЯ-ны Гадаад харилцаа,хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа  “Их Британийн судлаачид Европын Итали,Испани,Австри,Белги,Дани зэрэг 11 улсыг хамруулсан судалгааны урьдчилсан дүнг гудавдугаар сарын 30-ний өдөр нийтлүүлсэн байна.

    Эдгээр улсуудад хөл хорио тогтоосны дүнд  59,000 хүний амь эрсэдхээс хамгаалж чадсан гэж үзжээ.

    Сургууль,цэцэрлэгийг хаах, олон нийтийн арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байсан бол хэдэн хүн нас барах байсныг Италид,Испани дахь вирусын тархалт,нас баралтын төвшинтэй харьцуулан судалсны дүнд дээрх тооцооллыг хийсэн байна.

    Вирусын үржих төвшинг дунджаар 64 хувиар бууруулж чадсан гэж үзжээ” хэмээн мэдээлэл өглөө.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ