• ОХУ-д коронавирусын улмаас гэр бүл цуцлалтыг зургадугаар сарын 1-нийг хүртэл хоригложээ

    2020-04-01

    ОХУ-ын төр засгийн зүгээс коронавирусын тархалтыг зогсоохын тулд хэрэгжүүлж буй арга хэмжээний дунд зургадугаар сарын 1-нийг хүртэл улс даяар гэрлэлт болон салалт бүртгэлийг зогсоожээ.

    Албаны бус мэдээллээр тус улсын нийт гэрлэлтийн 60 гаруй хувь нь салалтаар дуусдаг байна. Click To Tweet

    Москва,Санкт-Петербург хотуудад халдвар эрчимтэй тархаж байгаа учраас улс даяар хорио цээрийн дэглэмд шилжсэн билээ. Тэгвэл цахим худалдааны Ozon.ru сайтаас мэдээслнээр зарим ААН-үүд ажилтнуудаа гэрээсээ ажиллуулж эхэлсэн гуравдугаар сарын дунд үеэс эхлэн бэлгэвчний борлуулалт 50 хувиар нэмэгдсэн гэжээ.

    Зөвхөн ОХУ-ын хувьд ч бус Хятад улс даяар хорио цээрийн дэглэмийг цуцлахтай зэрэгцэн гэр бүл салалт ихээр бүртгэгдэж эхэлсэн байна.

    Эх сурвалж:Bloomberg

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ