• ОХУ-д коронавирусыг эмчилж буй эмч нь халдвар авч,нийт халдвар авагсдын тоо 2,337-д хүрлээ

    2020-04-01

    Дэлхий даяар 37 мянган хүн коронавирусын улмаас нас барсан халдвараар ОХУ-д 2,337 хүн өвчилж,17 хүн нас баржээ.

    Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д халдрын 500 тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авагсдын тоо 2,337-д хүрлээ. Мөн нэмж найман хүн нас барснаар нийт 18 хүн коронавирусын улмаас тус улсад нас баржээ.

    ОХУ-ын хэмжээнд нийслэл Москва хотноо халдвар эрчимтэй голомтлон тархаж байна. Тухайлбал,шинээр бүртгэгдсэн 500 тохиолдлын 387 нь тус хотод бүртгэгдэж нийт халдвар авагсад нь 1,613-т хүрчээ.

    Энэ нэг дэх өдрөөс эхлэн бүх ард иргэддээ цалинтэй чөлөө олгож,хорио цээрийн дэглэм тогтоосон учраас иргэд зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах,хүнссэ цуглуулах,хогоо хаяхдаа л гэрээсээ гарч байна. Хорио цээрийн дэглэм нь насны хязгааргүй үйлчилж байна.

    Мөн коронавирусын хуурамч мэдээ,мэдээлэл тараасан хүнд таван жил хоригдох ял оноохыг өнгөрөгч долоо хоногт хуульчилсан билээ.

    Москва хотод коронавирусын өвчтөнүүдийг гардан эмчилж буй их эмч Денис Проценко халдвар авсан болохыг Rossia-24 телевизээр мэдээллэсэн байна.

    Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр зургаан өдрийн өмнө Ерөнхийлөгч Владимир Путинтэй гар барин зургаа татуулжээ.

    Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл гэрлэлт болон салалт бүртгэлийг хойшлуулаад байна.

    Эх сурвалж:moscowtimes

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ