Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулахаар болжээ

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй буюу гурван сая хүртэлх төгрөгийн гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулахаар болжээ.

Тус арга хэмжээг:

  1. Ариг банк,
  2. Богд банк,
  3. Голомт банк,
  4. Капитрон банк,
  5. Кредит банк,
  6. Төрийн банк,
  7. Тээвэр хөгжлийн банк,
  8. Үндэсний хөрөнгө оруулалтын банк,
  9. Хаан банк,
  10. Хас банк,
  11. Худалдаа хөгжлийн банк,
  12. Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж буй аж.

Иймд иргэдийг өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг Монгол банкнаас уриалав.

Эх сурвалж: Монгол банк

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ