Бага ангийн багш Д.Оюумаа:Цахим сургалтаар багш,суралцагч,эцэг эх хэрхэн хамтарч,бие биенээсээ суралцаж болдгийг харлаа

2020-03-31

Дорнод аймаг Хэрлэн сумын 12-р сургуулийн бага ангийн багш Д.Оюумаагийн ТЕЛЕ хичээлийн үеэр ажиллаж буй арга туршлагыг та бүхэнд хүргэж байна.

Сайн байцгаана уу? Мэргэжил нэгт багш нараа

Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын үеийн онцгой байдлын хорио цээрийн дэглэмд шилжин БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ хамтран теле хичээлийг бүтэн 2 сар амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Иймд та бүхэн гэр бүлийн орчинд теле хичээлээ үзэж, агуулгаа нөхөж байгаа суралцагч эцэг эхтэйгээ холбогдож хэрхэн үзэж байгаад тооцоо судалгаа хийх , суралцагчдаа идэвхжүүлэх, нэмэлт даалгавар өгч, үр дүн гүйцэтгэлийг мэдээлэх, цаашид тасарсан хичээлийн агуулгыг нөхөх ажлыг хэрхэн яаж ,чанартай олгох , сурагчдын мэдлэг чадварыг хэрхэн үнэлэх, сурлагаар хоцорч болзошгүй суралцагчидтай хэрхэн яаж ажиллах,танин мэдэхүйн ялгаатай түвшний даалгавар боловсруулах зэрэгт бүтээлчээр хандан өөрсдийн арга туршлагаа хуримтлуулж ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Монголын сайхан бүтээлч багш нартаа теле хичээл үзэх явц болон сурагчидтайгаа хэрхэн холбогдож байгаа өөрийн туршлагаа хуваалцаж байна.

  1. Цаг үеийн нөхцөл байдлын гэр бүл хүүхэд хамгааллын мэдээ мэдээлэл, эрүүл аюулгүй байх зөвлөмж зөвлөгөөг хүргэж байна.
  2.  Сурагчдын хэдэн хувь нь теле хичээл үзэж тэмдэглэл хөтөлж байгааг сургуулийн өдөр тутмын мэдээнд өгч , ТҮ-ээр өгсөн болон нэмэлт гэрийн даалгаврыг хэрхэн хийж байгааг ангийн цахим группээр харилцан бүртгэж, суралцагчдаа идэвхжүүлэн урамшуулах кейсийг өглөө.
  3. Хичээлээ тэмдэглэж авч амжихгүй байгаа болон тэр өдрөө үзэж амжаагүй сурагчдын эцэг эх рүү хичээлийн зургийг нь дарж илгээж тэмдэглүүлж байна.
  4. Дэмжлэг хэрэгтэй дасгал даалгаврын бодолт тайлбарыг группд тавих, ZOOM программ ашиглан 7 хоногт 2 удаа тогтсон цагт суралцагчидтайгаа холбогдож эцэг эхтэй хамтран даалгаврынх нь үнэн зөв эсэхийг ярилцаж байна.
  5. 3-р ангийн 3,4-р улиралд заахаар төлөвлөсөн монгол хэл,математик, хүн орчин, дүрслэх урлаг, иргэний боловсрол судлагдахууны агуулгын хэдэн хувь нь теле хичээлээр заагдсан болох талаар 52 төрлийн хичээлийн тэмдэглэл хөтөлж ,агуулгын судалгаа хийлээ.
  6. Теле хичээлээр заагдсан агуулгыг бататгахад суралцагчдын ялгавартай байдлыг тооцон танин мэдэхүйн 6 түвшний даалгавраар гарын авлага бэлтгэж байна.
  7. Аймгийнхаа БҮТ-ийн даалгаврын санд даалгавар зохиож, хянагч экспертээс зөвлөгөө авах, монгол хэлний хичээлээр блюпринт боловсруулан БСУГ-ын мэргэжилтнээр хянуулан санд байршуулах зэрэг сурагчдын мэдлэг чадварыг сорих даалгаврыг сангаас түүвэрлэн тараах материал бэлтгэж байна.
  8. Теле хичээлээс олж харсан шинэ санаануудаа цаашид үлдсэн хугацаанд ээлжит хичээлийн хөтөлбөртөө тусган шинэ хичээл болон бататгал хичээлийн дараа “Өөрийгөө үнэлээрэй “ алхмыг хичээлийн төгсгөлийн 5-10 минутад тогтмол хийхээр нэгжийн төлөвлөлтөндөө тусгаж байна.

Теле хичээлийн үр дүнд:

– Багш, суралцагч, эцэг эхийн харилцаа идэвхжиж эцэг эхийн үүрэг хариуцлага нэмэгдэж байна.

– Заахад хүндэвтэр агуулгын олон сайхан шинэ санаа, аргазүйг олж харж , тэмдэглэл хөтөлж , хичээлийн сангаа баяжуулан хөтөлбөртөө тусгалаа.

– Багш суралцагч эцэг эх цахим сургалтаар бие дааж цаг алдалгүй бие биенээсээ суралцаж болдгийг харууллаа.

– Багш нар гэрээсээ ажлаа хийж, өөрийгөө хөгжүүлэх бүхий л нөөц бололцоог цахимаар ашиглан МХТ-ийн мэдлэгээ нэмэгдүүлж байна гэж үзэж байна.

– Цаашид теле хичээлийг сурагчдын амралтаар зохион байгуулах нь үр дүнтэй гэж үзэж байна.

Эх орныхоо ирээдүй болсон хойч үеийнхний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байгаа БМДИ-ийн хичээлийн баг хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж, Монголынхоо бүтээлч багш нарын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дорнод аймаг Хэрлэн сумын 12-р сургуулийн бага ангийн багш Д.Оюумаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ