• Монгол улс нийт дөрвөн боомтоор нүүрс экспортолж эхэллээ

    2020-03-31

    Манай улс коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд нүүрсний экспортыг түр хугацаагаар зогсоогоод байсан ч энэ сарын 23-ны өдрөөс эхэлн Гашуунсухайт боомтыг нээж, нүүрсний экспортыг эхлүүлсэн билээ.

    Тэгвэл өнөөдрөөс Хангийн боомтоор нүүрс экспортолж эхэлснээр Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн нийт дөрвөн боомтоор нүүрс экспортолж байна.

    МХЕГ-ын журманд зааснаар нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг тусгай маск, хувцастай, машинаасаа буухгүй байхыг заасан байна.

    Мөн жолооч нарыг аль болох Хятадад хонохгүй, хоол идэхгүй байх зөвлөмжийг өгсөн бөгөөд гараад орж ирсэн жолооч нарын машиныг гаднаас нь болон дотроос нь ариутгах хяналтын постууд ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ