• Коронавирусын хуурамч мэдээллээс зайлсхийхэд туслах 6 арга

    2020-03-31

    Цар тахал эхэлсэн үеэс эхлэн ДЭМБ-ын зүгээс коронавирусаас илүүтэйгээр хурдан тархаж, аюул учруулж буй “вирус” бол хуурамч мэдээлэл гэдгийг анхааруулсаар ирсэн. “Одоогоор хуурамч мэдээлэл тараасан 25 иргэдийг шалгаж байгаа” тухай Цагдаагийн дэд хурандаа Д. Бүрэнбаатар  мэдээлсэн юм.

    • Маск олноор нийлүүлнэ
    • 11 цагаас бүх шатахуун түгээх станцыг хаана, дэлгүүрүүдийг хааж магадгүй
    • “KFC-ийн ажилтан өндөр халуурч эхэлжээ”
    • Маскаа зүү!!УИХ-ын гишүүн Б-ээс коронавирус илэрчээ,эхнэрээс нь ч мөн адил зэрэг хуурамч мэдээлэл таржээ.

    Хуурамч мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 150,000 төгрөгөөр торгохоос гадна Эрүүгийн хуулиар хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

    Хуурамч мэдээ,мэдээллийг таних 6 аргыг хуваалцаж байна:

    Хамгийн түрүүнд тухайн хаягны профайл зургийг үзэх

    Фэйсбүүкийн нүүр буюу профайл зураг нь хэн нэгэн алдартан,эсвэл уул,ус,ургамал байвал мэдээллийг бусдад түгээхээс өмнө дахин шалгаж үзэх хэрэгтэй. Өөрийнх нь зураг байна уу,эсвэл аль нэг интернетээс татсан зураг эсэхийг энэ линкээр орж,зургаар нь хайлт хийх боломжтой.

    Тухайн хүний өмнө нь шэйр хийсэн мэдээллүүдийг харах

    Шинээр үүсгэсэн хаяг байна уу эсвэл олон жилийн турш хэрэглэж ирсэн хаяг байна уу гэдгийг танихад дээрх арга тусална.

    Хэр дэлгэрэнгүй байна вэ?

    Хамгийн эхэнд дурьдсан жишээ авахад “KFC-ийн ажилтан өндөр халуурч эхэлжээ” гэсэн хуурамч мэдээлэлд KFC гэдэг олны анхаарлыг татахаас өөр онц мэдээлэл ороогүй байна. Хэрвээ бодит мэдээлэл байсан бол ямар аргаар халдвар авсан,ажиллаж байсан өдөр, эх сурвалж зэргийг дурьдсан мөн албаны эх сурвалжийн зураг,линк хавсаргасан байх шаардлагатай.

    Эх сурвалжийг шалгах

    Мэдээлэл түгээж буй хаяг нь байгууллага, улс төрч, мэдээллийн агентлаг зэргийн аль нь байна вэ гэдгийг нягтлах хэрэгтэй. Үнэн,бодит мэдээлэл үргэлж эх сурвалжтай байдаг.

    Мэдээлэл олон нийтэд тарж буй гол эх үүсвэр вебсайтыг нягтлах

    Анхаарал татам гарчигтай боловч линк рүү нэвтрэхэд анх орсон сайтаас өөр линк рүү чиглүүлж байвал хандалт авах гэсэн худал мэдээлэл юм.

    Өөрөө өөртөө итгэх

    Мэдээллийг уншиж байх зуур “Арай үгүй байлгүй дээ?”,”Худлаа байх” гэсэн дуу хоолой дотроос чинь сонсогдох юм бол албаны эх сурвалж баталгаажуулах хүртэл бусдад түгээхээс аль болох татгалзах хэрэгтэй.

    Мөн хэрвээ хэн нэгэн хуурамч мэдээлэл тарааж байвал,аль болох эелдгээр тайлбарлахыг зөвлөж байна.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ