• Б.Жаргалсайхан:Сонгууль хийнэ гэвэл ядаж онлайн сурталчилгаа хийх эрхийг яаралтай нээж өгөх хэрэгтэй байна

    2020-03-31

    ШИНЭ эвслээс “Нэг улс-Нэгдмэл бодлого” санаачилгыг гаргаж,УИХ-ын дэргэд Үндэсний зөвшилцлийн дэд хороог байгуулж, онцгой байдлын 5.1 их наядын төсвөө хуулийн дагуу, олон нийтийн хяналтын дор зарцуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

    Энэ үеэр БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Коронавирусыг далимдуулж, зориуд санаатайгаар санхүүгийн хямралд унагах ажлын эхлэл болох вий гэж санаа зовж байна. Эдийн засгийн хямралын үед иргэн бүр арвич хямгач байснаар л ард нь гарна. Тэрнээс биш зүгээр сууж, дэмий тэнэж, архидан согтуурснаар энэ асуудлыг шийдэхгүй.

    Зөвхөн төр засаг нь хөдлөөд, иргэд нь өнөө л идэж уудгаараа байвал хямрал илүү даамжрах хандлагатай байна.

    Биеэ даасан улс орон ядаж хүнснийхээ аюулгүй байдлыг өөрсдөө шийдэж чаддаг, нийт худалдан авалтын 50-иас доошгүй хувийг дотоодын аж үйлдвэрийн салбаруудаасаа авдаг, зөвхөн арилжаагаар амьдрах биш нэмүү өртөг шингэсэн хүнсний, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоно.

    Нийгмийн баялаг бүтээдэг салбарт ажил хийдэг хүмүүсгүй болж хувирсан. Үйлдвэр,ХАА,газар тариалан,ногооны аж ахуйд ажиллах хүн байна уу гэвэл байхгүй болсон. Бүгдээрээ хотод  оффис дотор байж байх бодолтой болсон юм байна лээ. Залуу үедээ хөдөлмөрийн залгамж халаа олгодог тогтолцоо устсанаас болж нийгмийн баялаг бүтээх боломжгүй болж хувирч байна.

    Энэ үед Засгийн газар олон нийтийн байгууллага,мэргэжлийн холбоод, улс төрийн намуудтай хамтарч нийгэм эдийн засгийн асуудлыг хэрхэн давах асуудал дээр хамтарч ажиллах ёстой.

    Засгийн газрын хэдхэн сайд эдийн засгийн хүндрэлийг гэтлэн давна  гэдэг нь хариуцлага дутуу мэдэгдэл гэж харж байна.

    Чимээгүй байж байгаад коронавирусээр далимдуулж сонгууль хийх гэж байгаа бол шударга биш байна. Сонгууль хийнэ гэвэл ядаж онлайн сурталчилгаа хийх эрхийг яаралтай нээж өгөх хэрэгтэй байна.

    Тэгэхгүй бол төрийн эрх барьж байгаа нам сурталчилгаагаа хийж сонгуульд орох боломж бүрдээд байгаа нь шударга,ардчилсан сонгууль биш болж хувирах гэж байна” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Жагаагийн зөв. Нэр дэвшигчидтэй эчнээ танилцаж баймаар байна. Эсвэл Манан бүлэглэлийнхэн өөрсдөөсөө өөр хүнийг сонгуулахгүй гээд хаагаад байна уу. Бид энэ удаад гуравдагч хүчнээс сонголтоо хийнэ. Тиймээс эртнээс харж судалж байх хэрэгтэй байна шүү.

    Холбоотой мэдээ