• Италид амьдардаг С.Алтансүх:Монголчууд маань ирж магадгүй гэж бодоод махаа хүртэл нөөцөлсөн байгаа

    2020-03-31

    Италид ажиллаж, амьдардаг монгол иргэн С.Алтансүх өөрийн бизнесийн цахим хуудаснаа бичлэгээр дамжуулан тус улс дахь коронавирусын бодит нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. Тэрээр 12 жилийн өмнө бусдын адил Европ луу цагаачилж, хоёр жилийн өмнөөс эхлэн Европд үйлдвэрлэсэн  гутлыг Монголд хямдаар борлуулдаг худалдааг хийж эхэлсэн байна. Одоогоор эхнэр,хоёр хүүхдийн хамт Италийн Наполи хотод амьдарч байгаа ажээ.

    Тэрээр “Герман,Франц,Швейцарь,Итали зэрэг дэлхийн топ улсуудад яагаад халдвар өндөр тархаад байна вэ гэхээр нэгдүгээрт,маш хэнэггүй,маск зүүж байгаа хүн ерөөсөө байхгүй байна. Дээрээс нь энэ хүмүүс бүгд халуун юм идэж уудаггүй. Ингэхээр монгол хүн халуун шөл хэрэглэдэг тулдаа бидэнд бага тусаад,дархлаа сайтай ч юм шиг санагдаад байгаа” гэв.

    Мөн тэрбээр өөрийнх нь байгаа Италийн Наполи хотод байгаа,хэцүү байдалд орсон монголчуудаа гэрт нь ирж байрлах боломж нээлттэйг цахимаар дамжуулан мэдэгджээ. Харин хэн нэгэн холбогдсон эсэх талаар “Нэг ч Италид амьдардаг монгол хүн над руу бичээгүй. Тэгэхээр тэр хүмүүс маань учраа олчихсон юм шиг байна гэж ойлгосон. Үнэхээр хэцүү байсан бол алгаа тосоод наашаа гэж байхад ирэх байх.

    Хоол хүнс санаа зовох юм байхгүй, бүх хүнсээ авсан. 20 хүн байсан,30 хүн байсан ч бид төлбөрөө ялгаагүй төлнө.

    Хэрвээ Италид амьдардаг оюутнууд,монголчууд байвал байгаа юмаараа туслахад бэлэн байгаа шүү”гэлээ.

    Шууд үзэх:

    Италид байгаа,тусламж хэрэгтэй иргэд С.Алтансүхтэй энэ хаягаар дамжин холбогдох боломжтой.

    Эх сурвалж:Isee.mn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ