Я.Буянжаргал:Эдгэрсэн хоёр иргэнийг ХӨСҮТ-ээс тусгаарлах байранд шилжүүлсэн

2020-03-31

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал тусгаарлалтад байгаа иргэд ааш авираа татах хэрэгтэйг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,310 иргэн байгаагаас  эдгэсэн хоёр иргэнийг ХӨСҮТ-ээс тусгаарлах байранд шилжүүлжээ.

Тэрээр “Зарим иргэдээс өрөө жижигхэн байна,дасгал хиймээр байна,нохойны хоол өгөөд байна зэрэг санал гомдлууд ихээр ирж байна. Цэргийн төв эмнэлэг,ХӨСҮТ-д хэвтэхгүй “Өргөө” амаржих газарт очмоор байна гэсэн хүсэлтүүд хүртэл ирсэн.

Вареньтай талхаа шидэж байна, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна,хоорондоо хэрэлдээд зодолдож байна.

Коронавирус бол дэлхий нийтийн цар тахал учраас иргэд ч бас өөрийн үүргээ биелүүлэх хэрэгтэй байна.

Өнөөдөр иргэнээ татаад авчихсан улс цөөхөн байна. Өнөөдөр таван буудалтай зочид буудалд иргэдээ тусгаарласан улс байхгүй.

Амны хаалтаа зүүхгүй байна гээд ташуурдаж байна бичлэг цахимд явж байна. Гэтэл Монголын эрүүл мэндийн байгууллага, төр засаг захиран шаардах биш хүний эрхийг хүндэтгэж зөвлөн харьцаж байгаа.

Өнөөдөр эмчээрээ хоолоо зөөлгөөд, эмчийнхээ өөдөөс талж шидэж байгаа ийм хариуцлагагүй үйлдэл гаргах ёсгүй. Тусгаарлах байранд ажиллаж байгаа хүмүүс бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажилд монгол улсын армийг тэргүүлээд явж байсан эмч,хурандаа нар байгаа.

Иргэд авираа татах хэрэгтэй байна. Зөвхөн таныг биш,таны гэр бүл, нийгэм, монгол улсыг бүхэлд нь хамгаалж байгаа учраас эмчийн зөвлөгөө,зөвлөмжийг үг дуугүй дагаж, иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй байна” гэв.

Мөн зөрчил гаргахгүй,мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг чандлан сахиж, эмч,сувилагч нартаа хүндэтгэлтэйгээр хандаж буй иргэддээ ЭМЯ-ны зүгээс талархлаа илэрхийллээ.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ