
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “0-15 насны хүүхэд энэ өвчнөөр өвдөх магадлал ихэсч байна. Хөнгөн хэлбэрээр тусч байгаа боловч бусад хүмүүст халдаах халдвар тээгч болж байна.
Өвчний шинж тэмдэг 10-14 хоногийн дотор илэрч байсан бол одоо 21 хоногийн дараа шинж тэмдэг илэрч байна. Халдвар авснаас хойш 21-23 дахь хоногт өвчтөний өтгөнд коронавирус илэрсэн байна.
Бохирын цооног,ил задгай 00-ыг ариутгаж халдваргүйжүүлэх шаардлага гарч байна.
Гэртээ ч гэсэн суултуураа хаагаад усаа татаж байх зүйтэй. Өтгөнөөр халдварласан ус 1-2 метр дээшээ цацарч халдвар дамжих эрсдэлтэй” гэв.
ДЭМБ-ын мэдээллээр 204 улсад коронавирусын 697 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхий улс орны 20 хувьд нь гадаад улсаар импортлогдон орж ирсэн байна.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй