Ford motors компани автомашины сэнс,зай хураагуурыг ашиглан амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болжээ

2020-03-31
Коронавирусээр өвчилж,хүндэрсэн үед нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж бол амьсгалын аппарат юм. Тэгвэл АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Ford motors компани 100 өдрийн дотор нийт 50,000 ширхэг амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болсноо өчигдөр мэдээлжээ.
Ингэхдээ “GE Healthcare”, “3M” зэрэг эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, автомашинуудад ашигладаг сэнс, зай хураагуур зэрэг эд ангийг хиймэл амьсгалын аппаратад оруулан загварчлахыг зорьж байна гэжээ.
Мөн автомашин үйлдвэрлэгч бусад томоохон компаниуд үйлдвэрүүддээ хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. АНУ-ын “General Motors”, “Tesla”, Японы “Nissan” компани, Их Британи дахь “Formula 1” багууд хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэж эхлэнэ гэдгээ мэдэгдээд буй.
Машины эд ангиар бүтсэн амьсгалын аппаратууд нь коронавирусын өвчлөлийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа өвчтөнүүдэд хэрэглэх бүрэн боломжтой гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа юм.
Эх сурвалж:Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ