Эдийн засагч Л.Наранбаатар З.Энхболдыг шүүх дээр ялжээ

Эдийн засагч Л.Наранбаатарын эсрэг ЕТГ-ын дарга асан З.Энхболд гүтгэх заалтаар гомдол гаргасан. Улмаар цагдаа Л Наранбаатарыг З.Энхболдыг гүтгэсэн гэж үзэж хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан. 

Тэгвэл өчигдөр буюу 2020 оны 3-р сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр цагдаагийн шийтгэвэрийг цуцлуулах Л.Наранбаатарын гомдлыг хэлэлцжээ.

Ингээд З.Энхболдыг гүтгэлээ гэж цагдаа болон прокурор Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгосон шийтгэвэрийг хүчингүй болгожээ.

Шүүх хурал хоёр ч удаа хойшилсон бөгөөд өчигдрийн шүүх хуралд З.Энхболд өөрөө ирээгүй аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ