• Энэтхэгт иргэдээ хлор агуулсан угаалгын цайруулагчаар шүршиж ариутгажээ

    2020-03-31

    Энэтхэгийн Уттар Прадеш мужид гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэдээ автобус,гадаргууг ариутгах зорилгоор хэрэглэдэг хлорын цайруулагч бодисоор шүршин ариутгажээ.

    Иргэд газар цементэн дээр явган сууж байх зуур хамгаалалтын хувцас,хэрэгсэлтэй гурван ажилтан дээрээс нь шингэн цайруулагчаар шүршиж байсан нь бичлэгт үлджээ.

    Тус мужид коронавирусын эсрэг арга хэмжээг удирдан явуулж буй ахлах Ашок Гаутамын хэлснээр “Нйит таван мянган орчим иргэдийг шүршигчрээ ариутгасан. Бүх хилээ хаасан боловч нэгэнт орж ирсэн хүмүүсийг цааш халдвар тараахаас нь сэргийлэх ингэж ариутагахаас өөр аргагүй.Хувцсан дээр нь вирус наалдсан байх аюултай” гэв. Түүний хэлснээр тус шингэн нь хлорын цайруулагчийн орцтой байсан бөгөөд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэсэн байна.

    Харин дэлхий дахинаа цайруулагчийг төрөл бүрийн гадаргууг ариутгахад ашиглаж байгаа билээ. Урьдчилсан тооцооллоо нийт 45 сая гаруй энэтхэгчүүд эх орондоо иржээ.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ