
Франц улсын Дотоодын хэргийн сайд улс даяар хорио цээрийн дэглэм тогтоосон гуравдугаар сарын 17-ноос хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд гэр бүлийн хүрээний хүчирхийлэл 30 хувиар нэмэгдсэнийг мэдээллээ.
Зөвхөн Парис хотод гэхэд,гэр бүлийн хүчирхийлэл 36 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Click To TweetХорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл сунгасан нь хүчирхийлэгч эцэг,эхтэй хүүхдүүдийн хувьд ,түүнээс гадна эмэгтэйчүүд гэмт хэргийг хохирогч болох өндөр эрсдэл дагуулж байна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
Европ тив даяар коронавирусын хамгийн оргил цэгтээ хүрээд буй.
Жил бүр 18-75 насны нийт 219 мянган эмэгтэй хамтран амьдрагч,найз залуу,эсвэл нөхрийнхөө бие махбодийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болдог боловч үүнээс ердөө 20 хувь нь цагдаад гомдол гаргадаг. Мөн хүчирхийллийн өртөгч болсны улмаас гурван өдөр тутам нэг эмэгтэй харамсалтайгаар нас бардаг гэж тус улсын цагдаагийн газраас гаргасан албаны мэдээлэлд дурьджээ.
Дотоодын хэргийн сайд Кристоф Кастанер хорио цээрийн дэглэмийн үед тэдгээр эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалж,цагдаад дуудлага өгөх шинэ боломжийг бий болгох хэрэгтэй гэжээ. Жишээлбэл, нөхрийнхөө хараа хяналтгүйгээр ганцаараа эмийн сан орохдоо тэндээсээ утсаар ярих боломжийг бүрдүүлэх гэх мэт..
Харин хүчирхийлэгч нөхөр нь хамт явсан тохиолдолд аюулд орсон гэдгээ мэдээлэх тусгай кодын системийг нэн даруй нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Хорио цээрийн дэглэмийн үед цагдаа нарт өндөр сонор сэрэмжтэй ажиллаж,гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхийг үүрэг болгоод байна. Одоогоор Франц улсад хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн 3919 дугаар луу залгаж тусламж хүсэх боломжтой аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 cэтгэгдэлтэй
S.Erdenim talaar sanal asuulgiin hariultiin songolt duty bna. Ene asuulga chin Erdenig muulahaas argagui hariultuudtai yum. Minii bodloor tuunii zuv, olonhiin erh ashgaa bodson, geh hariylt alga bna.
харин тийм, хариулах гэхээр дандаа эсрэг.
hul bumbugiig ni haachihaar hiih umgui adernaliniig ni gadagshluulah umgui buun buhimdal baigaa, sport bol neg talaaraa dain dajinaas hangaalah vaktsin um shuu.
Ene asuulgig zohoson hun ni Erdene gishuuniig muugaar haragduulahig husch bgaa yum bna. Ternees bis sanal asuulga chin tiim, uguigees gadna medehgui geh met olon hariulttai bdag.
европын орнууд гэж ингэж л дампуурсан хүний эрх гэж худлаа ярисан цагаан солиотнууд байгаа юм даа
Гаж солиотой амьтад
ugaasai baruuniihan es surtahuunii unaltand orood bgaa daa..hudalaa neg ih hvnii erh yrisan l hvmvvs dee..zaluus gaj donton ijil hvisten transjinder geh boloh ihsej dendvv zambaraagui l dee. deer ni haltar musilmanuud bol abgai hvvhedee hvn gej vzehgui ch dee…baruunii neoliberializmm mohoj bna..
Монгол эрчүүд архинд толгойго мэдүүлсэн хүчирхийлэгч гээд л байсан аль газар ялгаагүй л иймэрхүү гарууд байдгын байшдээ хүүхнүүдээ. Харь өвгөн сайхан гэж хууртав даа