Эрдэмтэд сүрьеэгийн вакцин коронавирусын халдвараас сэргийлэх боломжтой эсэхээр эрчимтэй судалж байна

2020-03-30

“Оном” сангийн эрдэмтдийн багийн зүгээс сүрьеэгийн вакцин шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх боломжтой эсэх талаар хийгдэж буй олон улсын судалгааны мэдээллээс танилцууллаа.

Тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Сүрьеэгийн вакциныг хүүхэд байхдаа хүн бүр хийлгэж байсан. 100 гаруй жилийн өмнө Францын эрдэмтдийн нээж байсан энэхүү вакцин нь коронавирусын халдвараас сэргийлэх боломжтой эсэх дээр сүүлийн үед судалгааны ажлууд эрчимтэй хийгдэж байна.

Вакциныг нээсэн эрдэмтдийн нэрээр нь тус вакциныг BCG гэж нэрлэжээ. Click To Tweet

Ямар нэгэн гадны биет хүний биед орж ирэхээр бидний дархлааны систем эсрэг биетийг үүсгэдэг. Бид давхар хамгаалалтын системтэй:

  1. Цусны цагаан эсүүд нейтрофил бол бидний нэгдүгээр шатны хамгаалалт.
  2. B cell, T cell,killer cell зэрэг нь хоёрдугаар шатны хамгаалалт.

Биед орж ирсэн гадны халдварын 99 хувийг нь нэгдүгээр шатны хамгаалалт дийлдэг. Дийлэхгүй байгааүлдсэн нэг хувьд нь B cell, T cell эсүүд очиж тулалддаг. Тулалдаад ялсан тохиолдолд ой санамж үүсч,нэг ёсны дархлааг тогтоно гэсэн үг.

Элэгний С вирус дээр дархлаа тогтдоггүй бол элэгний В,салхин цэцэг зэрэг дээр дархлаа тогтдог.

Коронавирусын хувьд дархлаа тогтож байгаа боловч хэр зэрэг удаан хугацаанд хадгалагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Одоо коронавирусын эсрэг хийгдэж буй вакцинууд бүгд коронавирусын генетикийн материалыг агуулсан нано хэмжээстэй байгаа. Хүний биед тарихаар дархлааны систем “би халдвар авч байн”а гээд нөгөө эсүүдээ тулалдуулаад,тодорхой хэмжээний ой санамж үүсч, жинхэнэ халдвар авахад өмнө нь ой санамжтай болсон зүйлс очоод тулалдах,халдваргүй болно гэсэн үг.

Ихэнхи төрлийн вакцин тодорхой зүйлд зориулагдан хийгдсэн байдаг. Харин сүрьеэгийн вакцины хувьд вирусээр үүсгэгддэггүй,mycobacterium tuberculosis  гэх бактериар үүсгэгддэг. Харин вакцинд нь агуулагдаж байдаг зүйл нь mycobacterium tuberculosis-тай төстэй,нэг бүлд хамрагддаг mycobacterium bovis гэж бактерийн хүчийг нь сулруулсан хувилбар юм.

Сүүлийн жилүүдэд Нидерланд,Европын холбооны эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ вакцин нь хүний дархлааны системийг урт удаан хугацаанд өдөөдөг байж магадгүй гэж үзсэн.

Бидний хүүхэд байхдаа хийлгүүлсэн вакцин одоо бол нэг их нөлөөгүй. Харин шинээр дахин хийлгэснээр дархлааны систем эргэж сэргээд,хэдэн сараар төрөл бүрийн халдвараас хамгаалагдах боломжтой гэдгийг олон улсын эрдэмтэд 2012 оноос хойш судлан тогтоожээ.

Харин цар тахал эхэлснээс хойш коронавирусээс ч мөн адил сэргийлэх боломжтой гэсэн таамаглалыг дэвшүүлж судалгааны ажлууд эрчимтэй хийгдэж байна.

Энэ талаарх судалгааг Данийн эрдэмтэд хийж эхэлсэн. Ингэхэд сүрьегийн вакциныг хийхэд ямар ч төрлийн халдвар авах эрсдэлийг 30 хувиар бууруулдаг гэсэн дүгнэлтийг гаргажээ” хэмээн мэдээлэл өглөө.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ