• Монгол эрдэмтэд монгол хүний цуснаас вирусын эсрэг уургийн бэлдмэлийг гарган авчээ

    2020-03-30

    Дэлхий нийтийг шинэ коронавирус цочроож, анагаах ухааны салбарынхан вакцин үйлдвэрлэх чиглэлээр өрсөлдөж,өдөр бүр ахиж дэвшил гарч байна.

    Тэгвэл манай улсын эрдэмтэн судлаачид ямар түвшинд ажиллаж байна вэ?

    Монгол эрдэмтэд монгол хүний цуснаас вирусын халдварын нийлэгжилтийг зогсоох бэлдмэлийг гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн вирус хүний биед халдахад түүний тархалтыг зогсоох уургийн бэлдмэлийг гарган авч, үйлдвэрт нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.

    Монгол улс анх 1933 оноос эхлэн орчин үеийн биотехнологийн аргаар вакцин үйлдвэрлэж эхэлжээ.Тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтарч,цагаан цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг эх орондоо үйлдвэрлэж, нийт хүн амаа 1940 он гэхэд вакцинд хамруулж, тус өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсан түүхтэй.

    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх,шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг “Монгол улс вакцин үйлдвэрлэж чадахгүй юм шиг ойлгож болохгүй. Сүүлийн жилүүдэд ШУТСан шинжлэх ухааныг санхүүжүүлэх хэлбэр нь тогтмол өөрчлөгдөж,өсч эхэлсэн.

    Дахин буюу шинээр гарч буй вирусын халдвар зөвхөн коронавирусээр дуусахгүй. Монгол улс өөрийн шинжлэх ухаанаа хөгжүүлснээр, өөрсдөө оношилдог,эмчилдэг бүтээгдэхүүнээ бүтээх бүрэн боломжтой. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бол монгол хүнд таарсан, монгол хүний генид суурилсан бүтээгдэхүүн учраас монгол хүндээ илүү зохицолтой байдаг” гэлээ.

    ШУТСангийн нийт санхүүжилтийн 20 гаруй хувийг анагаах ухааны салбар эзэлж байна. Click To Tweet

    Биологийн ухааны доктор Б.Саранчимэг “Судалгааны явцад олон төрлийн дархлаа сайжруулах бүтээгдэхүүн гаргаж авснаа цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна” гэв.

    Альбуминаас/цусан дахь үндсэн уураг/ гадна гепатит А  вирусээс сэргийлэх өвөрмөц эмийн загварыг гаргаж авчээ.

    ШУТСан нь суурь судалгаа,инноваци,хамтарсан төслүүдээс гадна төрөл бүрийн тэтгэлэг зэрэг 10 орчим төрлийн судалгааны төсөлд санхүүжилт хийж иржээ. Өмнө нь тэтгэлэг нь зөвхөн судалгааны төсөл зарцуулагддаг байсан бол Засгийн газрын Тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор судалгааны үр дүн,бүтээл,үйлчилгээнд цогц дэмжлэг үзүүлэх боломж 2020 оноос эхлэн нээлттэй болсон байна.

    Энэ талаар ШУТСангийн хэлтсийн дарга,Биологийн ухааны доктор О.Билгүүн “Хэд хэдэн давуу талтай заалтууд хуульчлагдсан. Жишээлбэл, судалгааны төслөөс гарсан үр дүнг үйлдвэрлэл,үйлчилгээнд нэвтрүүлэх,инновацийн үр дүнг дотоод болон гадаадын зах зээлд борлуулах гэсэн тодорхой заалтууд орсон” гэв.

    Монгол улсын хувьд шинэ коронавирусыг эмчлэх,эм бэлдмэлийг шинээр гаргах хэмжээний туршилтыг лабораторид хийх боломжгүй. Гэхдээ вирусын халдварын нийлэгжилтийг зогсоох, дархлааг дэмжих уургийн бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой.Дээр дурьдсан эмийн загварчлуудад клиникийн туршилтууд хийгдсэн байна. Харин тэдгээрийг үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулахад дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолжээ.

    Шууд үзэх:

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Муу хэлээд байдаг соц-ын үед ямар байсан эрдэм шинжилгээний хүрээлэнтэй,  улсаас туршилт  судалгааны төсвийг хангалттай баталдаг байсан юмаа

    • Хүний шээсэнд 2 төрлийн вирус илэрсэн гээд л антибиотикоор бөмбөгдөөд л байдаг дахиад л байдаг олон өвчтөн байдаг юм билээ. Үнэн юм уу. Мэдэх юм алга даа. Үнэн бол ок

    • Ямар агуу юм бэ монгол хүний ухаан ийм л сайхан улам их амжилт хүсэн ерөөе хайртай гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе 

    • манай эрдэмтэд дутах нь юу байхав.төрөөс жаахан дэмжээд өгвөл.энэ коронагийн эсрэг ямар нэгэн хүн төрөлхтэнд чиглэсэн нээлт хийчээсэй билээ.нобелий шагнал хаяанд л гэсэн үг.амжилт хүсэн уухайлья манайхааааан

    • битгий худлаа хуцаад байцгаа, нийгмийн  эрүүл мэндийн чиглэлээр хийх ажил зөндөө байхад вирус ч гэх шиг мөн сайхан хуцаж байгаа юм шүү түүний оронд сүрьеэ, ядаж хатигны эсрэг гамма глобулин хийчэхээд хуцаарай мөн геном гэчихжээ та нар геном байтугай мэдэхгүй байгаа ш дээ 

    • Одоо тэгээд гадаадын оронд монгол хүний цус авна гэсэн бизнес гарах вий дээ Яагаад ил үарлаад байдгийн энэ бол үнэхээр аюултай

    • Хотын төвийн садыг засна гээд өчнөөн мөнгө төсөвлөсөн бна, тэр ч яаралтай чухал ажил биш, тэр мөнгөөрөө харин эрдэмтэддээ хөрөнгө оруулалт хиймээр юм энэ эргүүтсэн дарга нар. 

    • Вирус судлал вакцин уйлдвэрлэлийн тал дээр нухацтай ходолж эхлэх цаг иржээ. Монгол хун толгой сайтай нь унэн юм бол энэ салбарт хоронго хуч хаяах хэрэгтэй. Ундэстэнээ аварч чаддаг, монго олж чаддаг болно. 

    •  Манайх гаммаглобулин стафелококкын анатоксин галзуугийн вакцин томууны вакцин гээд янз бүрийн вакцин гаргадаг байлаа ардчилал гараад нөгөө хувьчилал энэ тэр нь болоод алга болсон гэхэд хилсдэхгүй одоо полиметийн төв л үлдсэн байх байгаа юмаа боловсронгуй болгоод ш/у ны салбараа орчин үетэйгээ холбоод явсан бол өөр л байх байсандаа одоо юу нь оройтох вэ эрдэмтэд минь ахмад ,залуу үетэйгээ нийлээд шижигнүүлээд өгнө биздээ 

    • Химийн энгийн бодлого бодож чаддаггүй тэнэг юмнууд эмч болчихсон ажилладиявж байна. Тийм юмнууд яаж анагаах хөгжүүлэх вм бэ

    • манай эрдэмтэд бусдаас дутахгүй зүйлгүй хөрөнгө оруулалтыг сайн  өгөх хэрэгтэй дээ сад энэ тэр гэж байхаар шинжлэх ухааынг хөгжүүлэх хэрэгтэй

    • Гадаадад байгаа эрдэмтэд чинь шоолж байна лээ шүү. юУ ЯРИАД БАЙГААГ ЧИНЬ ОЙЛГОХГҮЙ. тИЙМ МУНДАГ ОНОШЛУУР ТЭР ОЛОН УУРГИЙН ГЭНИЙГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ МАЭУЖИЙЛ ЧИНЬ ХААНА БАЙНА,А ДАГЛААД ХИЧНЭЭН МЯНГАН  ХҮНЭЭС  ЦУГЛУУЛСАН ДЭЭЖ ЧИНЬ ХААНА БАЙНАА ГЭЭД, бУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБАНУУД ГАЛЗУУРЧ ӨГЧ БАЙНАА 

    • Уншиж байхад баахан алдаа харагдаад байхын энэ сэтгүүлч нар жоохон хариуцлагатай анхааралтай баймаар юмаа. Бүр анзаарахаа байчихсан юм уу эсвэл хяналтгүй мэдээлэл хийдэг юм уу

    • Усан оргилуур барих гээд байгаа 3.2 тэрбум дээр нэмж 4 тэрбум болгоод үйлдвэрээ баривал зүгээр юм даа.

    • Кореад биологийн доктор хамгаалж ирээд ажилдаа орох гэхэд нь аваагүй, одоо америкт том хүрээлэнд судалгаа хийдэг найз минь бна. Манайхан уг нь сайн шд. Ялангуяа байгалийн ш/у салбарынхан. За даа нийгэм хүмүүнлэгийнхэн ч мэдэхгүй ээ. 

    • Монгол анагаах ухаан уламжлалт арга ухаантайгаа хавсран урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих аргаар хамгаалж чаднаа

    • Вакцинаа хийгээд орлогоороо нөхөж болдоггүй юмуу,хурдан нээсэн орон л их хэмжээний ашиг олох юм биш үү,Хичээгээч эрдэмтэдээ

    • “Монгол эрдэмтэд монгол хүний цуснаас ямар ч вирусын тархалтыг зогсоох уургийн бэлдмэл гарган авчээ” гэнэ үү? Нийтлэлийн гарчигаа нарийвчилж, зөв оноохгүй бол олон хүнийг төөрөгдүүлж мэдэхээр болжээ.

    • Бид мэддэггүй болохоос манай эрдэмтэд мундаг юм байна лээ төрөөс дэмжлэг байхгүй болохоор гадныхан мундаг эрдэмтэдийг өндөр үнээр аваад явдаг тэгээд том том эрдэм шинжилгээний газраа ажиллуулдаг тийм хүн зөндөө байгаа тэд эх орондоо ирвэл ажилгүй ийм л байна манайх ШУ ыг ойлгодоггүй юмыг ямарч судалгаагүй хийдэг

      • Тэдэнд очих естой монго хулгайч нарын хармай руу ороод бна. Нууц амрагуудынх нь жип, хаус болж байгаа монгийг ядаж огоход л шал оор болно.

    • Монгол улс эрт дээр үеэс оюун ухааныхаа хүчээр дэлхийн талыг эзэлж байсан түүхтэй монголчуудын оюун ухааны хөгжлийн ген өвөг монголчуудад чулуун зэвсгийн үеэс хүрэлийн үед суурьшсан байдаг бөгөөд энэ нь хойч үеийн хөгжил хүмүүжилд онцгой анхаарч хүн болгон төлөвшүүлэх зорилгоор ашиглаж байсан оюунлаг тоглоом наадамаас үүсэлтэй тодруулж хэлбэл  чулуун ,хөлөгт  болон аман .ээдрээ тайлах онслох өрж эвлүүлэх тоглоом наадамуудаас үүсэлтэй монгол генийн суурьшил юм  анхдагч оюунлаг тоглоом бол  чулуун тоглоом магадлалын болон тооцоолох мэрэг төлөг тавих ,хөлөгт  Буга. Жиргээ, даам гогцоо тайлах,уяа зангилаа,өрж эвлүүлэх.оньслох  оньсого таалгах.сүлжих зэрэг хэдэн зуун мянган тоглоомоор хойч үеэ сорьж шалгаж тоглуулж хүмүүжүүлж хүн болгон байсан уламжлалтай холбоотой юм гэвч Манжийн дарлалд байсан 200 жилд санаатайгаар устгах мартуулах өөрчлөх замаар гурван үеийг дамжуулан хөнөөлт үйл ажиллагааны уршигаар монгол хүний тэнгэрээс заяасан оюуны генийг саармагжуулах оролдлого нилээд их хохирол учруулсан одооч мөн улс төрийн зорилгоор Монголын хөгжлийн таслан зогсоох бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах үйлдвэр судалгааны бүтээлийг орхигдуулах  байгалын баялагаа үр өгөөжгүй зарлах явдал газар авсаар байна  Монгол улс үйлдвэрлэл.судалга инновацийг дэмжин хөгжүүлж байж хөгжих үндэс суурь нь болно Байгалын баялагаа худалдах  буруу

    • Батлан хамгаалахад зэвсэг биш Эрүүл мэндэд хөрөнгө оруулах ёстой юм байна. Зарлаагүй дайн шиг Ковид дэлхийг сүйрүүлж хүмүүсийг цусгүй алж байна.

    • Монголынхоо эрдэмтэдээр бахархаж байна.Эд нарт маань дэмжлэг л дутаж байдаг.Төрөөс эрдэмтэд ээ дэмжих цаг болсон шүү.

    • manai erdemted mundag sankhuujtiig ni sain uguud uildverlel hiihiig ni demjij bainaar bna. Mash olon buteegdehuun buteeluud hiigeel baidag mungugui geel suugaad baidgaa bolih heregtei l bna daa tur zasag minee..

    • ийм чухал үйлдвэр байгуулахад 4 тэрбум төгрөг гэж ярьж байдаг 40 турбум байсан ч дор нь шийдэх асуудал байна шүү  дээ: гэхдээ Дөрөвхөн  тэрбум төгрөгөөр босох  үйлдвэр сэжигтэй асуудалтай  байна шүү имй чухал үйлдвэр 4-хөн тэрбумаар боно …. за бүү мэд …

        

      • интерферон л яриад байх шиг, интерфероноор бүгдийг шийддэг бол хаа сайгүй л интерферон байна, эсхүл монгол хүнийх гэхээрээ бүх вирүсийг устгачихдаг юм уу, Нямдаваа академич лекцэндээ бид В гепатитийн вакцин бид хийсэн, гэвч монголдоо хийхээр ЭЗ ашиггүй байгаа учраас гаднаас авч байгаа гэж ярьсанш дээ, одоо бас А вирусын эсрэг юм хийнэ л гэж байна, хэдэн жилийн дараа В-ийнх шигээ юм ярихгүй биз. Ер нь тэгээд тэр бүх вирус устгадаг юм монгол хүний цуснаас гаргаад авчихсан, туршилтын бэлдмэл хийчихсэн юм бол жижиг ч гэсэн хувилбараар энэ баян хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалт хийлгээд үйлдвэрлэх хэрэгтэй шдээ, хэрэгтэй, ашигтай гэдгээ сайн нотло, тэгвэл тэд уралдаад л орно, зүгээр л бид хийчихлээ, одоо төр мөнгө өг гэдэг, хэдэн жилийн дараа ЭЗ ашиггүй болчихсоооон гээд суудгаа болимоорр.

    • Энэ ч хамаагүй зарлаад байх асуудал мѳн үү? Эрээний буудалд согтуу хэвтээ эр , эмсийн цусыг соруулаад байдаг болох бий дээ.!

    • Монгол улс одоо шинжлэх ухааны ололтоороо л хѳгжих боломжтой цаг үе эхэлж байна. Үйлдвэр барьж байгуулах хѳрѳнгѳ мѳнгийг яаралтай шиймээр юм байна даа. Уг нь бараг л нэг обшор данстаны зугаалах хэмжээний мѳнгѳ байхдаа. Эрдэмтэддээ амжилт хүсье. Дэлхийд тэргүүлэх болтугай.

    • Монголын шинжлэх ухаан технологийн салбарыг зах зээлийн эргэлтэнд шуурхай оруулдаг систем хөгжөөгүй байгаа. Хөгжингүй орнуудад ямар нэг ашигтай шинэ технологи гараад ирэхэд өсрөлдөж авдаг, үйлдвэр нь бэлэн байдаг гэх мэтээр хөгжсөн байдаг.Гэхдээ улс орны аюулгүй байдлыг хангах технологи байвал улс анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.Вакцин шинээр гарсан ч гэсэн бүрэн баталгаажилтлаа дор хаяж 1.5-аас 2 жил болдог гэж ойлгосон.

    • Манай төр ,ЗГ Монгол эрдэмтэдээ дэмжих цаг нь болсоон.Үе үеийн засаг өөрийн эрдэмтэдийгээ голж хийсэн,нээсэн бүтээлийг нь төсөв,мөнгөгүй гээд орхигдуулж,харин гадаадын эрдэмтэд түүний нь ашгилж байсан байсан биз….Шагж гуайн амьд үхсэн усыг нээхэд тухай үедээ манайхан шоолж л байсан..Одоо цаг өөр болж ондоо өнцгөөс харж хэдэн Эрдэмтэдээ дэмжмээр бна.Манай эрдэмтэд дэлхийд зөвшөөрөгдсөн мундаг сийрэг шүү.Орчин цагийн мундаг Лабратор,техникээр хангаад өгвөл тэд ямарч вакцин гаргаж чадна шүүдээ.Бид гаднаас худалдаж авхаар тэднийхээ монгол генд зохицуулж гаргасан вакцин хэргэлж байвал ядаж үнэ нь хямд байх биш үү,Гадны вакцин өндөр үнээр авч байхаар өөрөсдөө гадаадад гаргадаг болвол,гадны вакцин авах мөнгөөрөө мундаг том лабратортой болчихвол аштай юу даа.

    • Монгол эрдэмтэдийн ухааныг гадныхан ашгилдаг нь үнэншдээ.Монголд нээлт хийх хэцүү.Гүрийж хийсэн сайн нээлтийг нь ЗГ нь дэмжидгүй,.., техник муутай, хуучирсан ,дэлхийн хамгийн муу лабратортой,….

    • Gaihaltai sxan medee baina emch emnelegin ajilchadda bayrlla odo harin uunig ard irgedees boln tor demjeed ogvol ih avushtai sxan zuil bolhne. mnahan mash goy eyreg huchtei baitsgan shu! 

    • Монголд сургуулиа төгсөөд лааз өшиглөж явсан хүн шведын биотехнолгийн лабартоирд од болон мандсан бдг сонин тогтолцоотой систем шүү манай Чингисийн Монгол.

    • Солонгос улс улсын төсвийнхөө 40 хувийг анагаахын шинжлэх ухаан, хүн амынхаа эрүүл мэндэд зарцуулдаг

    • Монгол хүний идэж уух юм арай өөр байна шүү жинхэнэ байгалийн гаралтай юм хэрэглэж байгаа болохоор тэр байх гадаадын хүмүүс бөөн хиймийн бордоодцон хоол хүнс хэрэглэж байгаа шүү дээ

    Холбоотой мэдээ