Энэхүү шийдвэрийн дагуу өнгөрсөн долоо хоногт албан ёсны гэрээнд гарын үсэг зурж, урьдчилгаа 70 хувийн санхүүжилтийг “Ид шидийн орон” төвийнхөн хүлээн авлаа. Тэд “Хөл хорио тогтоосон, эдийн засаг хүнд хэцүү цаг үед олон нийтийн тусламжаар үйл ажиллагаагаа явуулдаг бидэнд маш чухал дэмжлэг болж байна. Энэ ондоо бид цахилгааны төлбөртөө санаа зовохооргүй байж чадахаар боллоо. Хамтын ажилллагааг эхлүүлж бодитоор дэмжлэг үзүүлэн ажиллаж буй нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон ажлын албаныханд чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээжээ.
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 24-нд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ид шидийн орон-2” төвийн нээлттэй өдөрлөгт очих үеэрээ цахилгааны төлбөр дээр төрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ тэдэнд амлаж байсан юм. Энэхүү амлалтаа биелүүлж, “Ид шидийн орон” төвийнхөн санхүүжилтээ ийнхүү хүлээн аваад байгаа юм.
Дашрамд дурьдахад, “Ид шидийн орон-1” төвийн хамгаалах байрны үйл ажиллагаа хэвийн явагдаж буй бөгөөд хөгжлийн төвийн үйл ажиллагаа хөл хориотой холбоотойгоор ажиллагаагүй байгаа хэдий ч бусад бэлтгэл ажлаа хийж байгаа аж
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй