“Жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ”

2020-03-30

Коронавирусын үүссэн нөхцөл байдлын улмаас Хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд цахим хэлбэрээр хотын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлыг танилцуулан,иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

  1. Нийслэлийн Засаг даргын А/268 тоот захирамжаар гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудаас 0-12 нас хүртэлх хүүхэдтэй эхчүүд болон мөн насны хүүхэдтэй  ганц бие эцгүүдийн өдөр тутмын ажлын цагаас 1 цагийг хорогдуулахаар болсон.
  2. Мөн УОК-ын хуралдаанаас 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгохоор болсон.

Тэгвэл энэ хугацаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дахин нэг сар сунгагдсантай холбогдуулан дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ гэдгийг Хотын Захирагч С.Амарсайхан мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ